Дуучнаас тамирчин болсон Г.Сүндэрмаагийн "бие бусдыг алмайруулж байна"
2020/01/27
“Sweetymotion” хамтлагаараа олны танил болсон дуучин Г.Сүндэрмааг танихгүй хүн өдгөө үгүй биз. Тэрбээр ээж болсноосоо хойш фитнессийн амтанд орсон нэгэн. Тэгвэл дууч бүсгүй дэлхийн хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээнээс мөнгөн медалийн эзэн болжээ. Г.Сүндэрмаа "Бикини" ангилалд мөнгөн медаль ийн хүртэж байсан билээ. Тэгвэл тэрбээр фитнесс тамирчин болж тэмцээн уралдааныг алгасахгүй оролцдог болсон бололтой. "Монголын Мистер 2020" 29 дэхь удаагийн бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 165см хүртэлх модель ангилалд 5-р байранд орсон байна.
Энэ тухайгаа "Бэлтгэл дутуу байсанч надаа чамалхааргүй шагнал байлаа. Champ fitness-ийхээ хамт олонд томоос том баяр хүргэе. Бид багаараа "Мөнгөн медаль" авлаа" хэмээв. Түүний дасгалжуулагч нь МУГТ Угалзцэцэг юм. Дуучнаас тамирчин болсон түүний бие бусдыг алмайруулж байна.
Зочин · 2020/01/27