Сэрэмжлүүлэг: Сураггүй болсон иргэний цогцос толгой нь задарсан байдалтай олджээ
2020/01/29
Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Лүндээ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 153 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ Иргэн Ц /39 настай, эмэгтэй/ 01.25-ны өдрийн 21 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон байна. Түүнийг эрэн хайх дуудлагыг цагдаа болон онцгой байдлын газарт 2020.01.27-ны өдрийн 11:08 цагт өгсөн байна. Үүний дагуу тус сумын ЗДТГ-аас 27 хүн, 1 автомашин, Цагдаагийн хэсгээс 5 алба хаагч, 1 автомашин, Эрүүл мэндийн байгууллагаас 4 хүн, 1 автомашин, нийт 36 хүн, 3 автомашинтайгаар 12:30 цагаас эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж гэрээс нь баруун хойд зүгт 500 метр зайд “Шувуу баадаг” гэх уулнаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.
Талийгаачийг олох үед хаднаас унаж толгойн хэсэг задарсан байдалтай нас барсан байжээ. Хэргийг одоогоор Ховд аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж.
Иймд болзошгүй эрсдэлээс сэргийлж анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.