Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутагт баригдсан "ТЕКТОНИК ХХК" компанийн гүйцэтгэсэн "KHANS VILL" хороололын 1-р ээлжийн 4 блок байрны оршин суугчдын хохироосон байна.  Тодруубал:

- Ашиглалтанд орох хугацаанаасаа 1 жил хоцорсон (2013 оны 2-р улиралд ашиглалтанд орох ёстой байсан)
- Байр захиалсан айлуудын гэрээнд заасан м2 талбайгаас 3-15 м2 дутсан
- Гэрээнд заасан м2-г өөрчилж нийт үнийн дүнд шилжүүлсэн
- Төлбөрийн сүүлийн 10 хувийг төлөн байрны түлхүүрээ авах гэсэн боловч ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА , ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАД гомдол гаргахгүй гэж зөвшөөрч, гарын үсэг зурж, үлдсэн төлбөрийг гэрээний дагуу төлж байрны түлхүүрийг авах тухай хүсэлт бичихийг шаардсан байна.  


Тиймээс  оршин суугчид хүний эрхийг зөрчиж, компанид ашигтай гэрээ байгуулан, анх гэрээнд заасан м2 болон үнийг өөрчилж, хүчээр дутсан м2-ийн үнийг шингээж төлүүлэхийг тулган шаардаж, ШӨХТГ-т хандсан байна.  

Үүний дагуу ШӨХТГ-аас анхаарал хандуулан ажиллахад "ТЕКТОНИК ХХК" компанийн гүйцэтгэсэн "KHANS VILL" хороололын 1-р ээлжийн 4 блок байрны оршин суугчдыг 620 299 277 төгрөгөөр хохироосон нь тогтоогдсон байна. Улмаар хохирлоо барагдуулахаар болжээ.  

Иргэд хохирох энэ төрлийн үйлдэл их байгаа тул байр орон сууц худалдан авч байгаа иргэд ШӨХТГ-ын сайтад байгаа жишиг гэрээг татан авах хэрэгтэй бөгөөд уг гэрээний дагуу хийхгүй бол ШӨХТГ-т хандах хэрэгтэйг сэрэмжлүүлж байна 

А.Баярмаа