Иргэн Ч.Цэрэнжавын санал
2014/03/30
Австрали Улсад амьдарч буй Чойжилсүрэн Цэрэнжав гэх залуу хогны уутны асуудлаар дараах постыг үлдээжээ. Түүний амьдарч байгаа Австралийн Мельбурн хотод хогны уут тарааж хэдийн хэвшсэн байна.
Хотод маань хогны уутны асуудал босч олон олон өнцөг энд тэндээс гарч байснаа жоохон намжих шиг боллоо. Асар их мөнгөөр хийлээ оронд нь тэгэхгүй ингэхгүй гэсэн цэцэн мэргэд төрсөн хотоор минь хог шиг дүүрэн. Австралийн Мельбурн хотын амьтны хүрээлэн үзэж явааад доорх байгаа хэдэн баганад хөөрхөн саатаж зургаа татуулж мэдээлэлтэй болж авсан минь энэ. Гар утас наасан багана харж байх зуур гар утас бол эх дэлхий хүрээлэн буй орчинд хамгийн их хор хөнөөл учруулагсдын нэг гэнээ. Тийм учраас /Дэлхий дээр өдөрт 25 сая гэсэн байхаа сайн санадаггүй ээ утас хэрэглэгдэхээ болин хаягдаж байдаг гэнэ/ хүрээлэн буй орчиноо хамгаалах үүднээс жижиг уутанд хэрэггүй болсон гар утсаа хийж хаях хэрэгтэйг ухуулж байнаа. Уутанд хийгээд хаяхаар тэр хогийг нь / хог хаягдалын менежмент нь бол бүр тусдаа/ энд авчираад ийм багана энэ тэр болгоод ашиглах юм гэнээ.Эхлээд энэ уутыг зөвхөн эндхийн амьтны хүрээлэнгээс л явуулдаг юм байлгүй гэж бодож ганц уут авч гарснаа гэртээ тавьтал эхнэр наадахаараа яах гэж байгаан гэж байна. Муу хар утсаа эвдэрчихвэл ийш нь хийе/ миний хар утасны бие нь жоохон тааруухан байсан үе/ гэтэл наад уут чин гэрт байгаа шдээ гэж байна.Тийм үү гэтэл жижиг ногоон дээр нэмээд том шар уут хэд хэдийг гаргаад ирэв. Тэгэхээр нь яадаг ийдэг уутнууд вэ гэтэл Мельбурны хотын захиргаанаас дээрх уутнуудыг заавартай нь айлд бүрт шуудангийн хаягаар нь улирал бүр хүсвэл сар бүр хүргэж өгдөг юм байна. Тэгэхээр уут бол тээвэрлэгч бөгөөд гэрт байгаа этгээд гар утсаа байгальд хаяхгүй байх гол хөшүүрэг сэдэл болоод байгаа юм. Үүнээс улбааалаад байгаль орчин хамгаалахад, ирээдүй хойчоо хайрлахад мөнгө цаас чухал биш билээ. Эх дэлхийн хүн бүр ирээдүйгээ өнөөдрөөс илүү аймшигтай болгохгүйн тулд уутнаас ихийг зарах, хийх ёстой авай.