УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өглөө
2020/01/30
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг яг одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаад МАН-аас хоёр цагийн завсарлага авсны дагуу түр завсарлаад байна.
Тэгвэл энэ цаг үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
Н.Номтойбаяр нь олон нийтийн газарт зодоон хийсэн тул өчигдөр МАН-аас "хөөсөн" бол өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагаас УИХ-д ирсний дагуу УИХ-ын ёс зүйн дэд хороо, харъяа байнгын хороодоор асуудлыг хэлэлцэж өөр өөр шийдвэр гарсан. Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг эцэслэн шийдэхтэй зэрэгцэн ийнхүү өөрөө УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч байгаа нь энэ юм.
Энэ талаар Н.Номтойбаяр: "Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцэж байгаад, завсарлага авлаа. Саналыг нууцаар авсан. Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал 12-ны хэвлэлийн хуралтай шууд холбоотой. Тэгэхээр хэлэх үгээ сайтар бодохгүй бол болохгүй байна. Сая УИХ-ын чуулганаар хоёр шийдвэр нь мөргөлдчихсөн. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Гэвч УИХ-ын тогтоол гаргах асуудал нь 35, 65-ын харьцаатай уначихсан. Тиймээс МАН-ын бүлэг 2 цагийн завсарлага авсан. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрий барьж, хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад болж байна гэж хэлж, гүтгэж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгдсэн. УИХ-ын даргад өгнө. Надад ямар нэгэн шахалт ирээгүй. Намаас намайг хассан. Тэгэхээр намаас хамгаалах хамгаалалт байхгүй болсон. Тиймээс би өөрөө өргөдлөө өгч, чөлөөлөгдөж үнэн мөнөө тогтоолгоно. Одоо ингээд чөлөөлөгдөх өргөдлөө өгнө, бичиж цөхөөд байх юу байх вэ" гэв.
Зочин · 2020/02/02
зочин · 2020/01/30
Huvi huniig ni tanhai balmad etgeed l geh yum zuragtaar yarihiig ni sonsohoor byryygaa ch huleedeg. Buruug ch shuumjildeg. Uuriiguu huuliin hureend hamgaalj chadahaar mundag zuluu bna lee dee
зочин · 2020/01/30
Нам гэхээр дагаж далдайх албагүй. Намд шүүмжлэлтэй байж зөв явна гэдгийг сонсох ч дургуй хүмүүсийн нийлбэр нь Номтойбаярын асуудал болж байх шиг.
зочин · 2020/01/30
Хууль зөрчсөн бол хэн ч байсан хуулиа дагах, хувь хүн өөрөө би хууль зөрчөөгүй гэж байхад хүчээр хууль зөрчсөн гэвэл хууль гажуудсаны шинж. Номтойбаярын асуудлыг чуулганаар нээлттэй хэлэлцсэн бол хувь хүн өөрийгөө хууль зөрчөөгүй гэдгийг батлаад, иргэд нь чихээрээ сонсож, нүдээрээ харах нь зөв бус уу
зочин · 2020/01/30
За хө өөрөө бас ингэж ордонд хүн зодож бсанг бид мартаагүй ждүчид бас өөртөө ямар хариуцлага тооцох вэ
зочин · 2020/01/30
Myysain amidral medehgui har tamhichin batsaanuudiig haa taarsan gazraa zoddog. Turuus hylgai hnahnau erhem bolgopson yum uzrrgui darga nariig agshaadag huntei bh zyvshdee. Nomtoi huu er khun
зочин · 2020/01/30
Dornodiinhon tiim ch myy hun songoogui gej haartchin buriad bi itgej yavdag um
зочин · 2020/01/30
Nomtoibayaraa chi omgolon zaluu shuu. Zaluu nasnii aldaa onoo bgaa l baih.
зочин · 2020/01/30
Bayan hunii huu dklj turuhuuruu myy hun bh albagui shd. Manai busad ulsturchid hun shuuhdee bugd enhiin tagtaa tsaraailahaa boliosoi. Nomtoibayar chini harin ch hunees aihgui ugee heldeg. Huulia meddeg nuhur sanagdsan
зочин · 2020/01/30
Nomtoibayariig tanhai gedgees iluu il shuluun heldeg geed yavuulah geed bgaa baihaa daa
зочин · 2020/01/30
Номтоо Дорнодчуудын итгэлийг алдалгүй өөрийнхөө хэг шударга гэдгийг харуулаад буцаад хүрээд ирээ. Чамайг гэм хийгээгүй гэдэгт итгэж байна
зочин · 2020/01/30
ЖДҮЧ корона тусмаар байнааа
зочин · 2020/01/30
ЖДҮЧИД зайл
зочин · 2020/01/30
Хөгшин төгцөгнүүд, төрийн мөнгө хулгайлсан ЖДҮЧИД та нар энэ хүн шиг өөрсдөө өргөдлөө өгч чөлөөлөгдөөд зайлбал таарна
зочин · 2020/01/30
Яагаад нээлттэй явуулсангүй вэ. Номтойбаяр ийм итгэлтэй би буруугүй нээлттэй явуул гэж өөрөө хүсэлтээ өгч байхад Нямдорж хаалттай гээд хуцаад байхын бас л арай гарууд шүү
зочин · 2020/01/30
Өөрөө өргөдлөө өгч байгаад хэн гэдгээ жинхэнэ харуулаад өгөөрэй Номтоо
зочин · 2020/01/30
Залуу хүнийг ирийг энэ муусайн хөгшин бурхинууд мөн ч их мохоох юм даа
зочин · 2020/01/30
Хөөрхий Номтоор туг тахилаа даа
Зочин · 2020/01/30