Жүжигчин, хөтлөгч Н.Цолмонбаярын "гэр бүл"
2020/01/30
“Тв коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоо буюу Н.Цолмонбаяр эхнэртэй болж, гал голомтоо бадраагаад нэлээдгүй хэдэн жилийг ардаа орхиж буй. Түүний ханийг Т.Өлзийсайхан гэдэг. "Надад өлзий, дэмбэрэлтэй амьдрал бэлэглэхээр ирсэн сайхан бүсгүй бий. Ханьтайгаа оюутан ахуй цагтаа анх танилцаж, бие биеээ мэддэг болсон. Харин танилцсныхаа дараахан манай хүн гадаадад суралцахаар явсан учир холбоо тасарсан л даа. Хачирхалтай нь олон жилийн дараа таарсан ч бид хоёр ганц, ганцаараа л явж байсан шүү. Учрах хүмүүсийн зам, ямар нэгэн байдлаар л нийлдэг байх гэж боддог юм" хэмээн ханийхаа талаар ярьдаг билээ.
Хосууд хуримаа хийсний дараа их л удаж байж үрийн зулай үнэрлэж, хөөрхөн охинтой болсон юм. Ингээд жүжигчин, хөтлөгч Цоомоогийн гэр бүлийн аз жаргалтай агшинг буулгасан гэрэл зургаас хүргэе.
Zochin · 2020/01/31
Saihan ger bul haragdaj bna.
Зочин · 2020/01/30