Коронавирусээр өвдөөд эдгэрсэн хүний тоо нас барсан хүний тооноос давжээ
2020/02/02
Шинэ коронавирусээр өвдөөд эдгэрсэн хүний тоо нас барсан хүний тооноос давжээ. Тодруулбал, өнөөдөр өглөөний 08.30 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусийн халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 14411-т хүрч, 304 хүн нас барсан байна.
Харин бүрэн эдгэрсэн 328 иргэн эмнэлгээс гарсан бөгөөд халдвар авсан байж болзошгүй хүний тоо 19544 болжээ.