Жүжигчин Э.Алдарын "сүйт бүсгүй"
2020/02/03
Фантастик продакшний жүжигчин Э.Алдар оюутан ахуй наснаасаа урлагт хөл тавьж эхэндээ Boomtown хамтлагийн гишүүн гэдгээрээ үеийнхэндээ танил болж байсан.
Тэрбээр “Маш нууц”, “Миний ах атаман”, “Аз жаргалын шок”, "Учрал" зэрэг кинонд тоглосон нь олон хүнд таалагдсан. Үеийнхэнээсээ гэр бүлийн амьдрал зохиолгүй удсан тэрбээр сүй тавьжээ.
Жүжигчин залуу өмнө нь цаг ирэхээр гэр бүл зохионо. Одоогоор баттайгаар өөрийнхөө амьдралыг босгох хэрэгтэй байна. Залуус маань эрт хүүхэдтэй болж байна. Гэр бүл салалт маш их болж. Хүүхэдтэй ганц бие ээж, аавууд олширчээ. Залуучууд хүнийг таниагүй байхдаа сэтгэлийн хөөрлөөр дурлаад хүүхэдтэй болчих юм. Хүүхдэд буруу өгч болохгүй. Олон жил найзалж бие биенээ таньсан тохиолдолд гэр бүл салахгүй бат бөх байна шүү дээ. Тэгэхээр залуусдаа хандаж хэлэхэд хүнийг сайн танитлаа юманд яарах хэрэггүй. Өөрийнхөө амьдралыг баталгаажуул. Төрүүлж, өсгөсөн аав, ээжийнхээ амьдралыг мөн баталгаажуулах хэрэгтэй. Түүний дараа өөрийнхөө амьдралыг босгоход буруудахгүй" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан удаатай. Тэгвэл түүний цаг нь ирсэн бололтой.
Зочин · 2020/02/03
Зочин · 2020/02/03
Одоо цагт хүлээн зөвшөөрөгдөж байгаа жүжигчин шүү. Амжилт
Тул · 2020/02/03
алдар хүү ухаантай сайн хүү байна шүү. Амжилт хүсье