93 дугаар сургуулийн “Шинэ үе”-ийнхэн Дэлхийн аварга боллоо
2020/02/03
UBS Телевизээс зохион байгуулсан "Perfect dance" шоунд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэн Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн “Шинэ үе” бүжгийн хамтлагийг уншигч та мэдэх биз ээ.
Тэгвэл тус хамтлагийнхан багаараа АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болсон хөгжөөн дэмжигч хүүхдүүдийн Дэлхийн аварга шалгаруулах “World school & Performance cheer championship” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэд боллоо.
Тодруулбал, World school Performance cheer championship тэмцээнд тэд насны ангилалдаа Тэргүүн байрыг эзэлж, бүх насны ангилалд хоёрдугаар байр эзэлсэн байна.
Тус хамтлагийн баг тамирчдыг багш Ц.Сарантуяа, М.Наранзул нар дасгалжуулж, ийнхүү Монголынхоо нэрийг дэлхийн тавцанаа дуурсгаж чадсан баг хамт олондоо уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.
Зочин · 2020/02/03
Санал · 2020/02/03
Уг нь эрдэм сурлагаараа аварга болсон бол.....