Маргаашнаас эхлэн газар өмчлөх хүсэлтийг онлайнаар авна
2014/03/30
“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлснээр 10 жилийн хугацаанд 98002 иргэн газар өмчлөн авсан нь нийслэлийн нийт хүн ам /1.226.991/-ын дөнгөж 8%-тай тэнцэж байна.
Маргааш буюу дөрөвдүгээр сарын нэгнээс газар өмчлөх хүсэлтэй иргэдийн саналыг Дүүргийн өмч, газрын харилцааны алба цахимаар хүлээн авах юм байна.
Албаныхны тайлбараар ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдийн газар өмчлөх хүсэлтийг авах гэнэ. Газар өмчлөх хүсэлтэй иргэд өргөдлөө өгөхдөө заавал өөрийн биеэр ирж өгөх шаардлагагүй бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын http://www.umch.ub.gov.mn/ цахим хуудсанд хандахад болох юм. Иргэдийн хүсэлтийг хүлээн авсаны дараа сугалаагаар газрыг өмчлүүлэх аж.
Нийслэлийн 52 байршилд 15309 га бүхий газрыг иргэнд өмчлүүлэхээр НИТХ-аас өнгөрсөн онд шийдвэрлэжээ. Ингэснээр 164620 орчим иргэн шинээр газар өмчлөх эрхтэй болж байгаа юм.
Х.Даваа
Зочин · 2014/04/01
Ard tumnii chin itgel bur baihgui bolchihson bgaag tur barij baigaa erhemuud bolgooj uzeesei... Itgelguigeer hureh ur dun ZERO shuudee...
Зочин · 2014/03/31
Сугалаа гэдэг чинь угаасаа луйвар.Бас мөнгөжих аргаа хайж байгаа юм байна.
Зочин · 2014/03/31
tur.n ner barisan luivarchid ingej ajilaa hiihees icheech
Зочин · 2014/03/31
ydaj avah ystoi ymaa zugeer avmaar bna shde. Ta nar ashigtai gazr.g ni luivardaad zaraad ashiglaad duussan biz dee. Tuvd gazar uldeegui bolohr odoo ahiad l sugalaa ner.r luivardah ni ee. Ajilaa hiigeechee ta nar tur.n ajil.g sugalj yvuuldag uls baidag ymu
Зочин · 2014/03/31
Sugalaa bol luivar bolioch dee ta nar ajilaa sugalaagaar yvuuldag bolloo. Tegvel ih hurald sugalaagaar suuy l daa alban tu****ld sugalaagaar suuy l daa ajilaa hiij chadahgui bgaa ym chinaztai ni suugaad idej l baig
zochin · 2014/03/31
sudalaagaar gehiin tegeed sugalaand oroogui ni yahiin .... tegeed bas 1 ger buliin humuus 1 dor gazar abah bolomjgui gesen ug uu