Цагдаагийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг баривчилжээ
2013/04/04
Энэ сарын 1-2-нд шилжих шөнө Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр зэвсэглэсэн этгээдүүдийн гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Ажлаа хүлээн аваад удаагүй 20 гаруйхан настай цагдаагийн албан хаагч залуугийн аминд хүрсэн этгээдүүд хэргийн газраас зугтаасан ч өчигдөр шөнө тэдгээр этгээдүүдийн Ховд аймгийн нутгаас баривчилжээ. Уг хэргийг Ховд Булган сумын Баянгол багийн 17-19 насны гурван хүүхэд үйлдсэн байна. Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хызербеак овогтой Хапаар нар хэргийг үйлджээ.
Одоогоор хэрэгтнүүдийг цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж эхэлжээ. Мөн гэмт этгээдүүдээс хэрэг үйлдсэн дорбинк бууг нь эд мөрийн баримт болгон хураан авчээ. Дээрх хэрэгтнүүдийг олж тогтооход ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Ганбаатараар ахлуулсан гэмт хэргийг шалгах ажлын хэсэг, орон нутгийн удирдлагууд болон ХХЕГ, ОБЕГ, Тагнуулын байгууллагын ажилтнууд Ховд аймагт ажилласан байна.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр нь 1990 онд төрсөн, ээж, дүүгийн хамт амьдардаг байсан аж. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 03-нд Ховд аймгийн Булган сумын цагдаагийн хэлтэст томилогдон ажиллаж байжээ.
Харин өнөөдөр бүх аймаг, дүүргийн цагдаагийн удирдлага, алба хаагчид цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрт өглөө 08.00 цагт хүндэтгэл үзүүлж, салах гүйцэтгэсэн байна.
С.Баяр
muu kazakuud · 2013/04/05
kazak uws hyatad 3 nadaa dendvv adilhan sanagddag s.d.akuud
Зочин · 2013/04/05
muu Kazakuud uhwel taarna!!!
Зочин · 2013/04/05
эдгээр хүмүүсийг цаазаар аваач ээ арчаагүй новшнууд вэ
Зочин · 2013/04/05
harin tiimee zow bichhed yadag bna aa. Haramsaltai yum yagaad hooson bol
Зочин · 2013/04/04
naad medeegee aldaagui bichchij boldgui ym uu?