"ОРОН ГЭРТЭЙ БАЙЛГАЖ, ХАРЖ ХАНДАЖ БАЙНА ГЭХ НЭРЭЭР БАЙНГЫН ДАРАМТАЛДАГ"

Нийгмийн эмзэг бүлгийн иргэд төрийн хайр халамж хүртэж чадахгүй өдөр хоногийг аргацаан өнгөрөөж байгаа нь үнэн. Тэдний төлөөлөл 0-70 насны 120 гаруй иргэнийг Зөв амьдрах ухаан гэх нэртэй ТББ-дэргэдээ авч хооллож, орон гэртэй байлгадаг гэх мэдээлэл хүрч, олон нийтийн талархлыг хүлээгээд байсан үе саяхан билээ.

Гэтэл өнгөрсөн сард Зөв амьдрах ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдаа өөрийн хүүхэдтэйгээ уулзах гээд очсон эмэгтэйг уулзуулахгүй байгаа бичлэг нийтэд хүрснээр орон гэргүй иргэдийг дарамталдаг гэсэн мэдээлэл хөвөрч эхэлсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид хяналт шалгалт хийхээр очих үед хэл амаар доромжлон шалгуулахгүй байсан нь Г.Загдаа гэх иргэнд хууль үйлчлэхгүй, түүнийг шалгах төр алга байна гэсэн мэдээлэл цахим орчинд тарж байв.

Харин Г.Загдаа нь төрийн бус байгууллагын нэрээр өөртөө мөнгө завшиж, орон гэргүй олон иргэдэд төрөөс олгодог халамжийн мөнгийг нь авдаг, дарамталдаг нь мэдээллийн хэрэгслүүдээр ил болж эхэлсэн. Орон гэргүй, нийгмийн эмзэг бүлэгт хамаарагдах иргэдийн халамжийн мөнгийг авдаг гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас яаралтай шалгуулж, төрөөс олгодог мөнгийг нь очих ёстой иргэдэд өгөх шаардлагатай байна.

Үргэлжлэлийг эндээс