Худалдагчаас загвар өмсөгч болсон азтай хүүхэн
2020/02/13
Руби Вонг гэх 24 настай британи бүсгүй маш олон газар ажиллаж байжээ. Түүний хувьд зочид буудлын үйлчлэгч, түргэн хоолны газар зөөгч, зоогийн газрын зөөгч гээд хийгээгүй ажил ховор.
Харин нэгэн өдөр найзаараа наран шарлагын газар авахуулсан зургаараа амьдралаа өөрчилнө гэж огт бодоогүй. Энэ зургаа инстаграмдаа оруулснаар Немесис загварын агентлагийн мэргэжилтний нүдэнд өртөн фото моделийн сонгон шалгаруулалтанд уригджээ.
Энэ цагаас хойш аяга тавга угааж, шар айраг зөөх ажлаас холдож, загварын ертөнцөд ихээхэн амжилттай нэгэн болжээ.
Зочин · 2020/02/14