Нөхрийнхөө араас байнга залгасаар, энэ миний буруу юу?
2014/03/31
Сайн байна уу би 30 настай эмэгтэй. Нөхөртэйгөө танилцаад 7 жил, нэг гэрт ороод 4 жил болж байна. Хөөрхөн охинтой. Бид хоёрт янз бүрийн асуудалгүй байдаггүй ээ бие биедээ хайртай.
Би хүүхдээ хараад гэртээ ханийгаа хүлээгээд суудаг юмаа. Удахгүй ажлаа хийнэ гэж бодоол хүүхэд гараас гарахаар. Манай хүнд нэг ийм зантай. Гэрт байхдаа надгүйгээр байж чадахгүй мэт л хамаг юмаа надаас асууж зөвлөөд л сайхан харилцаатай, халамжтай. Тэгээд гэрээс гараад явахаараа таг чиг. Гадуур ажил хөөцөлдөөд явж байхдаа бол бүр таг. Тэгээд баахан залгаж байгаад нэг ярихдаа очоод хэлье, ажилтай байна ядаргаатай битгий залгаад бай гэнэ. Тэгэхээр нь миний уур аймар хүрээд улам их залгана. Чамайг ирэхээр чинь яах вэ гээд л. Тэгээд л орой гэртээ инээгээд ороод ирнэ би ч инээнэ. Нэг иймэрхүү байдалтай 3 жил болчихжээ. Би ч яахав түргэн ууртай, аймар амархан уур гардаг, мартдаг хүн. Би тэгээд нөхөртөө аягүй их хэлсээн. Хоёулаа гоё бие биерүүгээ байнга ярьж юу хийж яаж явж байгаагаа хэлж байя энэ тэр гэнэ.
Тэгэхээр за л гэнэ. Би хааяа гадуур гараад явахаар өөрөө бол бас л надаас дутахгүй араас залгаад хурдан ир, хурдан ир гээд л байна. Би нөхрөө гэхдээ хардаж залгадаггүй, хань минь өөр хүнтэй явж үзээгүй л гэж боддог. Хамгийн гол би нөхөртэйгөө байнга л харилцаатай сайхан байхыг л хүсдэг би яах вэ? Би жирэмсэн болоод төрөөд нийт 3 жил гэрт байлаа. Энэ хугацаанд нөхрийнхөө араас байнга залгасаар, энэ миний буруу юу? Яаж энийгээ засах вэ?