Гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн охин Д.Болдын багт нэгдлээ
2020/02/17
“Хүрээний хөөрхөн Дэнсээ юү”, “Нүд хөмсгийг чинь харъя л даа” зэрэг дуугаар сонсогчдынхоо сэтгэлийг уяраасан Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн охин Уртнасан “The Voice of Mongolia” шоуны өчигдрийн дугаарт оролцлоо.
Чадварлаг уран бүтээлч аавын охин ирээдүйд чансаатай дуучин болохоо харуулж, “Hallelujah” дуугаар шүүгч Д.Болдын багт харьяалагдах болов.
Тэрбээр Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын ангийг төгсч, УДБЭТ-т 2014 онд концертмейстрээр ажиллаж эхэлжээ. Мөн Гнесиний нэрэмжит Москвагийн хөгжмийн академид суралцсан байна. Мөн ээж Ц.Болормаа нь хөгжмийн багш мэргэжилтэй учир яах арга үгүй уран бүтээлч болох нь дамжиггүй мэт.
Ү.Уртнасан анх дөрвөн настайдаа Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа гарч, “Чио Чио Сан” дуурийн Чио авхайн хүүхдийн дүрд тоглож байжээ.
Зочин · 2020/02/17