Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа 14 тэрбум төгрөгийн хадгаламжтай тухай мэдээлэл цахим орчинд тараад байгаа билээ.

Ц.Алдармаа нь банкны салбарт ажиллаж байсан туршлагатай ахлах эдийн засагч. Төлбөрийн систем, зохицуулалтын бодлого, санхүүгийн тайлан, бодлого бичих чадвартай нэгэн аж. Тэрбээр “Strayer” их сургуулийг ерөнхий менежер, Бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр магистр хамгаалжээ.

Тэрээр хадгаламждаа 14 тэрбум 331 сая 471 мянган төгрөгтэй. Ориент Инвест ББСБ-ийн 47.3 хувийг эзэмшдэг. Мөн гадны банк санхүүгийн байгууллагад 30485.13 хадгаламж, таван орон сууцтай гэсэн мэдээллийг 2018 онд АТГ-т ХОМ-тээ мэдүүлжээ.

Ажилласан байдал:

2018 оны 12 сард Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн захиралаар томилогдсон.

2002 онд Монголбанкинд санхүүгийн тооцооны мэргэжилтнээс ахлах эдийн засагч хүртэл ажилласан.

Ахлах эдийн засагч Монголбанк (Төв банк) 2007 оны 1-р сар - 2013 оны 8-р сар 8 жил 8 сар

2002 оны 10-р сар - 2004 оны 9-р сар хүртэл Монголбанк (Төв банк) Санхүүгийн тайлангийн мэргэжилтэн

1997 оны 7-р сар - 8-р сар 2001 хүртэл Арилжааны банкинд Зээлийн ажилтан

/4 жил 2 сар/ ажилласан.

Боловсрол

1984 - 1988 он Тюменийн их сургуульд Бакалаврын зэрэгтэй

-2001 - 2002 он Улс төрийн бодлогын дүн шинжилгээ сэдвээр Магистр,

2005 - 2006 онууд Стрейерийн их сургуулийг Бизнесийн удирдлага, менежментээр Магистр

Орос, Англи хэлтэй.