Энэ зураг дээрх бүсгүйг П.Шүүдэрцэцэг гэдэг. Түүнийг бид “9009”, “Валентины захидал”, “Хайрлаж болох уу”, “Би эмэгтэй хүн”, "Ану хатан", "Анирлагч" зэрэг кинонд дүр бүтээснээр нь танина.

Нэгэнтээ тэрбээр эмэгтэй хүний шуналыг ганган машин, чамин шивээс хөдөлгөдөг гэж байсан билээ. Харин түүний чин хүсэл мөрөөдөл нь “Victoria`s Secret”-ийн тайзнаа алхах гэж байсан. Ганц удаа ч хамаагүй тэр тайзнаа алхахыг чин сэтгэлээсээ хүсдэг тухайгаа хэлсэн. Өөрийн цахим хуудаснаа чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг загвар өмсөгч, жүжигчин, мисс бүсгүй маань "Амьдрал бол аялал. Алсын хараа, хэтийн ухаан... Би яг одоо зам дээр явж байна энэ зам бол миний амьдралын зам. Мэдээж энэ замыг би сонгосон. Тиймээс энэ зам бартаатай ч бай дардан ч бай хамгийн зөв зам байх болно" хэмээн бодлоо буулгасан байна.

Д.Ана