“Залуу хүн” цуврал лекц гэхээр сонсоогүй, дуулаагүй залуучууд гэж үгүй байх. Монголын Залуучуудын Холбооноос 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа тус лекцийн энэ оны зочид урьд урьдын жилээс нилээдгүй онцлогтой бөгөөд шинэ өнгө төрхтэйгөөр лекцнүүд тавигдаж байгаа юм.

Лекцийг сонсохыг хүсч байсан ч ирж амжаагүй залуучууд дараа нь Youtube-ээс нөхөн үзэж болохоороо онцлог юм. Долоо хоног бүрийн баасан гарагт нийт 10 удаа лекц тавигдах юм. Өмнөх дугаарын зочиноор жүжигчин Б.Навчаа оролцож залууст инээд бэлэглэж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлсэн бол 6 дахь дугаарын зочиноор АНУ-ын Ерөнхийлөгч асан Жэймс Мэдисоны нэрэмжит мэтгэлцээний тэмцээний аварга, цомын эзэн Т.Баярцэцэг уригдлаа. Тэрээр “TPC” /(Гадаадад төгсөгчдийг Монголд ажилд зуучлах)/ компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаа бөгөөд  "Өөрчлөлтийг өөрөөсөө" сэдвээр энэ сарын 4-ний 17:37 цагаас МЗХ-ны залуус танхимд лекц уншина.