Цэнхэр үст Цэрэнгийн хүү И.Нямдоржид оноосон ялыг хэвээр үлдээлээ
2020/02/20
Тэмээчин Байгалмаатай холбоотой асуудал нэг хэсэг цахим орчинд дуулиан дэгдээсэн. Үүнтэй зэрэгцэн Цэнхэр үст Цэрэн буюу Э.Цэрэндолгорын цахим хаягт халдсан үйлдэл гарсан. Тэгвэл энэ хэргийг түүний хүү буюу тэмээчин Байгалмаагийн нөхөр И.Нямдорж үйлдсэн болох нь анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогджээ.
Харчин овгийн Идимагийн Нямдорж нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, “Натур” захын замын хойно байрлах “Black bean” нэртэй кофе шопоор үйлчлүүлэх үедээ өөрийн ээж болох Э.Цэрэндолгорын “Tseren Enebish” /Цэрэн Энэбиш/ нэртэй, 3800 орчим найз, 113000 дагагчтай цахим мэдээллийн сүлжээ болох Фейсбүүк хаягт нь хууль бусаар халдаж, мэдээллийг нь өөрчилж, нууц үгийг нь сольж, сүлжээг ашиглах боломжгүй болгож, бусдад зарсны улмаас “Цэрэн Турс” ХХК-ийн сурталчилгааны пэйж хуудас, Кафе Амстердам гэх 10000 орчим лайк дагагчтай хуудаснуудыг ашиглах боломжгүй болж, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: И.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И.Нямдоржийг цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, сүлжээг ашиглах боломжгүй болгож хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр И.Нямдоржийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар И.Нямдоржоос 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг 2020-01-30-ны өдөр хэлэлцээд ялыг хэвээр үлдээсэн байна.
Энэ хэргийг үйлдсэн И.Нямдорж гэгч хэн бэ?
Харчин овгийн Идимагийн Нямдорж, 1990 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хорооллын .. дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, ..-ийн .. дугаар байрны ..тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй нэгэн ажээ.
Тэрбээр мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээсэн байдаг. Тодруулбал, "... 2019 оны 5 дугаар сард би ээж Э.Цэрэндолгорын фэйсбүүк хаягийн хуучин нэвтрэх нэр, нууц үгүүдийг хийж үзэж байгаад нэвтэрч орсон. Тэгээд “Tseren Enebish” гэх хаягийн нэвтрэх нэрийг хадам аав Нанжидсүрэнгийн 80.......... дугаараар бүртгүүлж нууц үгийг сольж, өөрийн мэдэлд уг хаягийг авсан. Тэгээд хуурай ах Амгаланд хандаж 112.000 орчим дагагчтай фэйсбүүк хаяг байна, зарах боломж байна уу гэж асуухад “болох байхаа, эхлээд 500.000 төгрөгийн урьдчилгаа өгье, нэвтрэх нэр, нууц үгийг нь өгчих, хэсэг хугацааны дараа зараад үлдсэн 1.500.000 төгрөгийг өгөхөөр тохирсны дагуу 500.000 төгрөг авч, фэйсбүүк хаягийг нь Амгаланд өгсөн. ...Цахим хаягт нэвтрэн ороод нэвтрэх код болон гар утасны дугаарыг нь өөрчилж, чатуудыг нь хуулбарлан авсан. ...Цахим хаягийг 2.000.000 төгрөгөөр худалдахаар болсон. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Амгалангаас урьдчилгаа 500.000 төгрөгийг авсан. Үлдсэн мөнгийг нь одоо болтол аваагүй. ...”" гэх зэргээр мэдүүлсэн байна.
Бусдын цахим орчинд ингэж халдах нь Эрүүгийн хуулийн 26.1.2. Цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэсэн гэмт хэрэг бөгөөд хэргийн ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхээс шийджээ.
зочин · 2020/03/01
бүгдээрээ аймшгийн хүмүүс юм биш үү!!!
Зочин · 2020/02/21
хүүхэд гаргасан болгон нь ээж болоод байдаг юм биш.эхнэр гэдэг чинь эрээний бараа шиг энд тэндгүй зараад байдаг эд ч биш,
Зочин · 2020/02/20
Эх нь өөрөө олиггүй юм билээ. Өөрийнхөө фейсээрр байнга хүүгээ эхнэртэй нь элдвээр хэлж гүтгэж, доромжилж байсан тул хүү нь аргагүйн эрхэнд ийм үйлдэл хийсэн гэж би харж байна. Цэрэнгийн нөхөр нь буюу хүүгийн хойт аав нь үнсье гэж дуудаад үнсүүлэх гээд эргээд харахад нүүр лүү нь нулимж байсан гэсэн. Маш их доромжлол амссан тухай Танайд хоноё нэвтрүүлгээр дэлгэрэнгүй гарсан шүү дээ.
Зочин · 2020/02/20
Юу уншчихваа.өөотөө ч итгэсэнгүй.ээжийнхээ эсрэг ажиллаад... Тэнэг мал
Зочин · 2020/02/20
Eej ni bolohgui bolool huu ni ingej bgaashd
Өнөр · 2020/02/20
Ээж дахин хэзээ ч олдохгүй... Эхнэр бол олдоно до.... Тэнэг залуу юм да чи
Зочин · 2020/02/20
Lol · 2020/02/20
Ene theren gej avgai yu yum be. Zail almasaa
Зочин · 2020/02/20
Зочин · 2020/02/20
мөнгөний төлөө төрцөн улсууд юм
Зочин · 2020/02/20
erguu garuud
Unshigch · 2020/02/20
Ene um yzej nyd tailaagyi ergyy mal hodoonii guilgachin hyyhnii ovort mansuuraad yanhan hyyhnii gart orjee.
зочин · 2020/02/20
Ээжээсэй урвасан гѳлѳг
Zochin · 2020/02/20
Za er ymar ch l bsan Tcerengiin buruu.
Зочин · 2020/02/20
TER TEMEEND SHAALGAAD YAVJ BAIGAA DURVUD HUUHEN HOVCDOOD ENE ZALUUGIIN TOLGOI NI ERGESEN BULGUU
Алаг · 2020/02/20
Эхийн н шийр алаг бол хүү нь үийн алаг
Хх · 2020/02/20
Ээжгүй бол энэ хог дэлхий дээр шороо хөвөлгөж явахуу эхнэрийнхээ хатгаасаар эхийгээ үзэн ядддаг аалз
зочин · 2020/02/20
Тэгээд ээж нь хүүтэйгээ заргалдаж шүүхдэлцсэн болж өайна уу.Энэ цэнхэр үст гэдэг чинь өөрөө эрүүл хүнүү
Зочин · 2020/02/20
yoo yostoi neg dvvrchihsen teneg ...