Бусдын нас барсан гэрчилгээний хувийг ашиглан хот руу нэвтрэхийг завджээ
2020/03/01
Засгийн газрын тогтоол, улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаасан.
Гэтэл дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад иргэн "Х" нь Улаанбаатар хотруу явахын тулд бусдын нас барсан гэрчилгээний хувийг ашиглан хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Уг бүрдүүлсэн материалыг шалгахад тухайн иргэнтэй ямар ч холбоогүй болох нь тогтоогдож Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэв.
Энэ талаар иргэн "Х"-ээс тодруулахад Улаанбаатар хотод ажилладаг, ажлаа таслахгүй байхын тулд бусдын бичиг баримтыг ашиглаад нэвтрэх бичиг авч болох байх гэж материалаа бүрдүүлж өгсөн талаар ярьсан юм. Иймд иргэн та хэн нэгний баримт бичгийг ашиглан хуурамчаар материал бүрдүүлэхгүй байхыг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
Иргэн · 2020/03/02
Солиотой амьтан байна. Сэтгэцийн эмнэлэгт очвол таарна
naraa · 2020/03/02
bat gedeg hun yu gene uu.teneg yum yrihaa bolioch.
зочин · 2020/03/02
дэмий юм хийжбайхын арга нь ямар онцгүй юм бэ. хар дармаар бурхан болоочийн нэрийг барина гэж юу гэсэн үг вэ.
bat · 2020/03/02
Шаардлага л байсан биз үүнийг оруулчихад яагаад болсонгүй бидэнд нэг ийм хятад ухаан дутаад байна аа