Оросын уран гулгагч  Аделина Сотникова спортын замналаа дуусгаж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр "Россия-1" сувгийн Борис Корчевниковтой ярилцахдаа “Би эрүүл мэндийн шалтгаанаар спортын замналаа өндүүрлүүлэхээр шийдлээ.

Уран гулгалтын түүхэнд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан. Одоо аз жаргалтай байхыг хүсэж байна. Надад гунигтай бас хэцүү байна. Би фэнүүдээ, мэргэжлийн тайз, тэмцээнүүдээ үгүйлж, зүрх сэтгэл минь эмзэглэх байх. Намайг хайрлаж хүндэлсэн ард түмэндээ баярлалаа” хэмээжээ.

А.Сотникова уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпын аварга болсон Оросын анхны тамирчин юм. Тэрбээр эх орондоо зохион байгуулсан 22 дахь удаагийн өвлийн олимпын наадмын гол дуулианыг тарьж, Өмнөд Солонгосын Ким Юна, Японы Асада Мао, нутаг нэгт Юлия Липницкая нартай ширүүн өрсөлдөн 224.59 оноогоор ялалт байгуулсан билээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин