Зогсоолд байсан BMW X6-ийг ингэж тонох гэж
2020/03/03
Оросын Москва хотын нэгэн байрны гадна зогсоолд байсан BMW X6 загварын машиныг үл таних этгээд тоножээ. Машины эзэн нь өглөө гарч ирээд машинаа огт танихааргүй болгосон байжээ.
Түүнийг гарч ирэхэд машинаас нь их биеийн тулгуур төмрүүд л үлдсэн байв. Автомашин засварын мэргэжилтнүүдийн хэлснээр бол ингэж тоног тийм ч хэцүү биш гэнэ. Энэ талаар мэргэшсэн дөрвөн хүн нэг цагийн дотор л ингэж салгаж чадах гэнэ. Ерөнхийдөө бол их гэрэл гэх мэт өнгөн хэсгүүдийг салгахад 15 минут л хангалттай аж.
Зочин · 2020/03/03