М.Энхболд улс төрөөс бүрмөсөн гарахаар шийджээ
2020/03/06
Өчигдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас Г.Доржзодовт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 82*1 дугаар зүйл (Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах)-ийн 821-1 дэх хэсэг (82*1.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.)-т зааснаар 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсантай холбоотой хэргийг шийдвэрлэв.
Тодруулбал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг хүлээн авч хэлэлцэн, прокурор, яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Г.Доржзодовт “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, “Улаанбаатар хотын нутаг дэсгэрээс гарахыг хязгаарлах” Ц.Сундуй, А.Ганбаатар нартай уулзахыг хориглох“ таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.
Өмнө нь л Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2002, 2005 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн жилийн хорих ялаар шийтгэгдсэн билээ.
Ингэснээр "60 тэрбумын схем", "60 тэрбумын бичлэг" гэх дуулиант хэрэгт холбогдсон этгээдүүдээс гагцхүү УИХ-ын гишүүн М.Энхболд л ямар нэгэн хэлбэрээр хариуцлага хүлээлгүй үлдээд байна.
Монголын анхны мэдээллийн сайт sonin.mn ч үүнийг хөндөн, "Хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох эрх мэдээж Ерөнхий Сайдад үгүй байх. Гэхдээ намын даргын хувьд Миеэгомбын Энхболдолд ёс зүйн хариуцлага тооцох бүрэн эрх У.Хүрэлсүхэд бий.
Саяхан МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Н.Номтойбаяр олон нийтийн газар зүй зохисгүй авирласан тул хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн МАН-ын Ёс зүйн хороо дүгнэж, дүгнэлтээ Хяналтын Ерөнхий Хороонд хүргүүлж, улмаар Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцохоор шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл олон нийтийн газар зүй зохисгүй авирлах нь байтугай шүүхээр үнэн бодит болох нь тогтоогдсон "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах" хэрэгт оролцож, бэлтгэсэн төлөвлөгөөг нь сонсож суусан М.Энхболдыг нэн даруй Монгол Ардын Намаас гарсанд тооцчих шийдвэр гаргах цаг хугацаа хангалттай л болсон баймаар.
Эсвэл МАН-ын дарга У.Хүрэлсүхэд бага залуугийн найз Миеэгомбын Энхболдыг намаасаа "хөөчих" эр зориг дутаад байна уу?" хэмээн бичиж байсан билээ.
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/108924
Тэгвэл энэ бүхний учиг тайлагдаж эхэлж байна.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-ын удирдлагууд М.Энхболдыг намын дарга байсан, УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулсан зэргийг нь хүндэтгэн намаас хөөх зэргээр элдэв хариуцлага тооцохгүй, харин УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж ярилцсан аж.
УИХ-ын гишүүн М.Энхболд ч үүнийг хүлээн зөвшөөрч буй бөгөөд ер нь дахин ямар нэг төрийн өндөр албан тушаал хашихгүй, улс төрөөс бүрмөсөн гарахаар шийдсэн гэнэ.
Б.Пүрэвээ
Unshigch · 2020/03/11
Aluurchin elbegdorjiin bogs doloogch enehyy shunalt gazriin naimaachin mongolchuudaas urvaj Hyzyygyi aluurchind yilchilsen hulgaich.
сониуч · 2020/03/08
Улс орныхоо төлөө морь нрхой мэт зүтгэж Улаанбаатар хотоос алга дарам газар ч аваагүй ийм шударга хүнийг арайчигдээ даанчдээ хайран хүн.Энэ хүн чинь цалингаа арай чамай хүргэж гэр бүлээ тэжээдэг хүн шүүдээ.Арайчдэээ
иргэн · 2020/03/07
Энэ нөхөр ингээд л болох уу. Улс орны эрх ашгаас намын эрх ашиг нь чухал байна уу МАН хаан.
Зочин · 2020/03/07
hurelsuh dahiad garval hulgaichuud shorond oroh geed odoonoos l harluulj bgm bii .
Зочин · 2020/03/07
Наад схемийгчин маныхан Хүрэлсүх Оюүэрдэнэ бүгд мэдэж байгаа хамт байсан зургуудн байдаг биздээ 2,3хүн зольж намаа авж үлдэх манаатай юу
Irgen · 2020/03/06
Msnangiin tolgoilogch urshuuld hamarlaa gesen ygyi.manan uls ornii umnu hiisen hergee hezee neg cagt hyleeh l bolno
ZOCHIN · 2020/03/06
BAIH ESTOI GAZARRUUGAA OCHIH BIZDEE...
Зочин · 2020/03/06
За тэр 60 тэрбумын схем гэгчийг АН одоо болох сонгуульд хэрэглэхгээд байгаа юм биш үү? Тэгвэл юун Доржзодов, Сандуй, Ганбаатар, Энхболд вэ?
Зочин · 2020/03/06
ter deer deee terbumtan hun aylaaal zugaalaal saihan amidrah hergteishdee
Зочин · 2020/03/06
Уг хүн нь бол сайн хүн. Харамсалтай нь ямарч төр удирдах бодлого энэ хүнд байсангүй. найз нэртэй тойрон хүрээлэгчид нь өргөж явсаар байгаад өндрөөс хага шидлээ дээ. Бадамжунай баяр гээд л тэднийг барьж хорьж байж л энэ хүний нүгэл цайрна аа
Зочин · 2020/03/06
Яаж ч бодсон М.Энхболд шоронд байх ёстой.
Зочин · 2020/03/06
хүрэлсүх яасан юм дэмжээд зургаа авхуулаад сүйд л басан лаларшд
dash · 2020/03/06
tegeel boloo u Ene pizdaagiin hiisen eruugiin herguudiig yah ve hahuuli gazariin naimaa
bat · 2020/03/06
Та зөв шийджээ энэ зөв шүү