Монгол хүн коронавирусээр өвчлөхгүй байгаа учрыг дэлхийн эрдэмтэд судалж байна
2020/03/06
Өчигдрийн байдлаар COVID-19 вирус дэлхийн 72 улсад бүртгэгдэж, өвчлөгсдийн тоо 93 мянгыг давж, 3200 гаруй хүн нас бараад байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд Женевт ДЭМБ-ын хурлаар онц байдал зарлах үед халдвар авсан 9480, нас барсан 213 тохиолдол байсан юм.
ДЭМБ-аас улс орнуудын эрүүл мэндийн сайд нартай онлайн хурал хийсэн сүүлийн зөвлөгөөний үеэр анхаарал татсан олон асуудал хэлэлцүүлснийг бид өнөөдрийг хүртэл олж мэдээгүй явна. Энэ тухай ЭМЯ-ны мэдээлэлд ч огт дурдсангүй. Яамны мэдээллийн шууд дамжуулалтыг эхний үед хэдэн мянгаараа үздэг байсан бол одоо хандиваас өөр зүйл ярихаа больж, хандалтын тоо ч зууд хүрэхгүй эргэлдэх болов. Гэтэл олон улсын эрдэмтэд судалгааны ажлын үр дүнгээсээ хуваалцаж, шинэ вирусийн үүсэл, шинж чанар, тархах болон устах хэлбэрүүдийн талаар таамаг дэвшүүлсээр байна.
Харвардын их сургуулийн Халдварт өвчин, тахал судлалын төвийн захирал, профессор Марк Липситч судалгаандаа үндэслэн, дэлхийн хүн амын 70 хүртэлх хувь нь шинэ коронавирусийн халдвар авна гэх таамаг дэвшүүлжээ. Халдварласан хүмүүст SARS-ийн үед ашиглаж байсан CoV2 эмчилгээ үр дүнгээ өгч байгаа ба эдгэхгүй, үхэлд хүргэж буй хэсэг нь мутацлагдсан вирусээр өвдсөнтэй холбон тайлбарлаж байна. Коронавирусийн биетэд бус, харин дээр нь ургасан титэм хэлбэрийн өргөсөөс шинж чанарын өөрчлөлт тодорхойлогддог аж. Уг өргөс хэр олон байна, эсвэл мутацад орсон эсэхээс хамаарч тархалтыг тайлбарлаж болно гэжээ. Мөн энэхүү өргөс S уургаар тэжээгддэг тул автоиммуний өвчтэй хүмүүст шууд халдварлаж, өвчлүүлдэг ба нас барагсдын 90 хувь нь автоиммуний төрлийн өвчтэй байсан аж.
Автоиммуний өвчин гэдэг нь дархлааны системтэй холбоотой бөгөөд амин дэм, антибиотик хэтрүүлэх, биеийн баланс алдагдах үед голдуу үүсдэг 80 төрлийн өвчнийг хэлдэг аж. Сүүлд ДЭМБ-ын энэхүү жагсаалтад чихрийн шижинг нэмж бүртгэсэн. COVID-19 вирус хүүхдэд халдварлах нь тун ховор байгааг дархлаагаа “эвдэж” амжаагүй өсөж буй биетэй нь холбон тайлбарлаж байна. Профессор Марк Липситч “40-70 хувь гэдэг нь халдвар авах боломжтой хүмүүсийн тоо юм. Зарим халдвар авсан хүнээс ямар ч шинж тэмдэг илэрдэггүйг бид мэднэ. Харин ийм хүн хэчнээн байгааг мэдэхгүй учраас дэлхийн хүн амын тал хувь нь халдвар авах боломжтой гэж тооцоолоход гэмгүй. Халдвар авсан хүмүүсийн 0.5-1 хувь нь амиа алдах эрсдэлтэй нь илэрхий байна.
Тиймээс хамгийн муугаар бодоход олон арван сая хүн амиа алдах аюултай” гэж The Atlantic сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Бидний хэлдгээр биеийн эсэргүүцэл сайн байх нь сүү исэлдүүлэхэд үүсдэг мөөнгөнцөр буюу ашигтай бактери тээдэг монгол геньтэй холбоотой гэх санааг судлаач И.Цэрэнхүү дэвшүүлжээ. Бэлчээрийн малын сүүгээр хийсэн цагаан идээ, ундаа хэрэглэдэг, удмын ийм дархлаатай төрдөг монгол хүн коронавирусийн “супер тээгч” байх үндэслэлийг тэрбээр дэвшүүлсэн юм. Олон улсын эрдэмтэд ч үүнийг судалж эхлээд байгаа аж. COVID-19-ийн голомтод байгаа өвөрмонголчууд өвдөөгүйг энэхүү ашигтай бактеритай холбон тайлбарлаж болох юм. ДЭМБ-ын энэхүү зөвлөгөөний үеэр шашны гаж урсгалуудаас эхтэй гэх санааг дэвшүүлсэн профессор Л.Элизабетийн илтгэл мөн анхаарал татна. 2019 оны 11 дүгээр сарын 3-нд үл таних вирус цусанд нь илэрсэн Уханийн сүмийн итгэгч 86 настай хятад иргэний “Сүнс аврагчийг би биедээ тарьж ургуулаад аль болох олон хүний амиар эзэндээ бэлэг барих болно” гэсэн бичээс олдсон тухай тэрбээр дурджээ.
Мөн уг зөвлөгөөнөөс COVID-19 бол ямар нэгэн улс төрийн бодлогоор АНУ, эсвэл Хятадад бүтээсэн зүйл биш, цэвэр эрүүл мэндийн асуудал гэдэгт санал нэгдсэн юм.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин
Зочин · 2020/03/11
ККККК ДОНШУУЧ ФРАНЦЫН БУЯНААР ХАЛДДАГАА ХАЛДЧИХААД БАЙНАА ХӨ
Зочин · 2020/03/10
Тэнэгтээрэй
Зочин · 2020/03/10
хуц тэр чинь бөөрний өвчинөөр нас барсан юм
Зочин · 2020/03/10
хуц тэр чинь бөөрний өвчинөөр нас барсан юм
Зочин · 2020/03/10
хуц тэр чинь бөөрний өвчинөөр нас барсан юм
Зочин · 2020/03/10
бусад улсын сүү тараг бол үнэндээ сүү тараг бишшүүдээ
zoshin · 2020/03/10
ene buruu medeelee ustagaach gorgio mn
ZOCHIN · 2020/03/09
DOH UVCHIN ANH GARCH BH UETEI L IJILHEN SONSOGDOJIINO. UVCHIN HEND CH HURNE GOL N DARHLAA LSHUUDEE. ODOOHONDOO MONGOLIIN HUITEN N L AVARCH BGAA....
bat · 2020/03/09
Солонгос очиж халдвар авч үхээ биздээ чухамдаа хуурай хүйтэн уур амьсгал бидний нягтарал багатай суурьшилт л аварч байгаа шүү
Зочин · 2020/03/08
Пакистан Узбекстан Тажикстан Казакстан Афганистанийг бас судлах юм байна даа
Ганзориг · 2020/03/08
энэ бол мөнх тэнгэрийн гэсгээл монголчууд арай өөр зүйлд санаа зовох хэрэгтэй байна. Гашуун сухайт уруу хулгайн зам буюу Нарийн царигтай төмөр зам тавьж байгаа юм шиг байна. энэ төмөр замын царигийн талаар хэн ч ямарч мэдээлэл хийхгүй байгаа нь цаанаа сэжигтэй байна.
Зочин · 2020/03/07
чи буруу ойлголттой явж байгаа илжирсэн төмс байна
Багш · 2020/03/07
Бидний иддэг хоол маань далайн гаралтай биш, сайхан монгол хонь, үхрийн мах, тэгээд харьцангуй цөөн хүн амтай, гэхдээ УБ хотод сая илүүтэй хүн амьдардаг нь дэлхийн бусад оронтой адил боловч, нилээн эрт сургууль, цэцэрлэгээ хаасан учраас хотын хүн амын төвлөрөл багассантай холбоотой. Одоо 4-р сар гараад цуглаад ирэх үед л зүгээр байвал бид бага зэрэг тайвширч болох юм. Түүнээс биш бидэнд тусахгүй байна гэж хэлэх арай эрт байх аа.
Багш · 2020/03/07
Энэ бол тйим биш байх аа. дэлхийн хүн ам бүгд л сүү, тараг хэрэглэж байгаа шдээ. харинч бид 67-70 сая толгой малтай мөртөө сүү, тараг тйим ч их хангалттай хэрэглэж чаддаггүй шдээ. халдвараас харин яаж сайн хамгаалж чадах вэ? гэдэг нь чухал байх аа. Одоо сургууль, цэцэрлэг цуглаад, олуулаа бөөгнөрөөд ирэх үед л жинхэнээсээ осолтой байж мэднэ. 4-р сар гараад л бид онцгой анхаарах хэрэгтэй байх. Бас цаг агаар нөлөөлж байж мэдэх юм. Мөн хүн ам цөөн учраас гм. Олуулаа цугласан газраас л илрэх магадлал өндөр юм биш үү?
Hi · 2020/03/07
Ene shal balai um bichidgee bolimoor um. Tusahgui bna gej u bdiin
bat · 2020/03/07
Энгэж л бүү тэнэгтээрээ нэг маань Солонгост очоод халдвар авсан тогтоогдоод үхээ биз дээ
Зочин · 2020/03/07
uguidee tiim bish super teegch bh n muu zuil bishee
durak · 2020/03/07
bitgii tenegteeree
;u · 2020/03/06
Хятад супер тээгчид гэдгээ хайр найргүй устгаж шатаах зууханд шатааж тэднээсээ салж байгаа гэсэн бидэнд одоогоор вирустэй хүн байхгүй байхад супер тээгчид гэж үзэж байгаа нь ямар учиртай юм бол арай далимдуулж байгаад чөтгөр шулам зомбийн пайз зүүх гэж байгаа юм биш биз
Mongol oron himiin yanz byriin tyrsilt notolgoo baihgyi l yum asan? · 2020/03/06
Mongolchyyd organik belcheeriin maliin mah iddegt bas ychir baij boloh taltai gehdee ene auyltai ebchin syy!!anhaaralttai handah ni zyin hereg!!!
njgмиыйбм · 2020/03/06
МОНГОЛЧУУД Бүх хүнсээ нийлэг уут саванд хийж ИЛЖРҮҮЛЖ идэж бгаа нь МАШ АЮУЛТАЙ Л БГААШДЭЭ
njg · 2020/03/06
НОВШ гэж МОНГОЛ Солонгост хүн халдвар аваад нас барсан бхад юу гээд ДЭМИЙРЭЭД БНА АА, ТАЙВШРУУЛЖ СҮЙРҮҮЛЭХ АРГА БНА!!!
zoshin · 2020/03/06
анхааралдаа аваарай цуураад байна онцгой байдал зарлсан үёд
Зочин · 2020/03/06
Бэлчээрийн мах хэрэглэдэг улс шүү дээ
Зочин · 2020/03/06
За ингээд монгол хүн сарьсан багваахайнаас дор амьтан болж таарлаа. НҮБ зөвлөлдөж байгаад ганц атомын бөмбөг илгээвэл дэлхий аврагдах юм бн. Хэдүүлээ харин яанаа!
Зочин · 2020/03/06
Супер тээгч гэхээр Монгол хүн вирусийг биeдээ тээгээд өөрөө өвдөхгүй хирнээ бусдад халдвар тараадаг хогийн амьтан болж таарч байна. Ямар судалгаан дээр үндэслэж ийм хачин юм нэг нь ярьж нөгөө нь энд тэнд нийтлээд байгаа юм бэ?
Зочин · 2020/03/06
mongol mash jijig uls barag gadniihan irdgui gej helj bolno teheer ovchin avah magadlal baga bgaamaa ternees bidni gen bgaa ym bish bid adilhan l hun harin ch mongolchuud iluuu suuri ovchin ihtei bolson shuu dee tiimees hamgaalah hergtei dee.