Худалдаа хөгжлийн банкны теллерийн алдаанаас үйлчлүүлэгч нь ял сонслоо
2020/03/06
Монгол улсын иргэн Д.Т нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбарт 1000 иен солиулжээ.
Энэ үеэр теллер 1000 иенийг 1000 юаниар тооцож алдаатай гүйлгээ хийсэн байна. Иен, юанийн ханшийн зөрүү 366.250 төгрөг болсон бөгөөд теллерийн алдааны хариуцлагыг банкны ажилтан бус үйлчлүүлэгч нь үүрч 450 000 төгрөгөөр торгуулсан байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээжээ.
Болсон хэргийн талаар иргэн Д.Т “...тухайн үед 2 настай зээгээ тэвэрч явсан бөгөөд хүүхэд дутуу сэрж уйлагнан тэврэх, хөтлөх зэргээр алхсаар 5 минут ч болоогүй банк руу орсон. Ороод картын үйлчилгээний ажилтан, мөнгө сольж буй теллер хоёрын хооронд 2-оос 3 удаа ээлжлэн очиж, зээгээ дагуулан хүүхдэдээ хамаг анхаарлаа төвлөрүүлэн үйлчлүүлээд хэдэн төгрөг өгснийг ч мэдээгүй шахам гарсан. Банкнаас гараад юу ч бодолгүй байрны мөнгөө тушааж, дэлгүүрээс юм худалдаж аваад харьсан бөгөөд энэ үйлдэл банк над руу гүйлгээ буруу болсон гэж утасдахаас өмнө болсон бөгөөд энэ талаарх баримтыг хавтас хэрэгт хавсаргасан байгаа.
Гэтэл банк, банкны теллерүүд мэдээгүй энэ үйлдэл, алдааг хүчээр надад тулгаж, намайг мэдэх ёстой, мэдсээр байж завшсан гэж хэрэг үүсгэн яллаж байгааг хэзээ ч зөвшөөрөхгүй. Маргааш нь алдаатай гүйлгээ болсныг мэдэж, илүү авсан мөнгийг төлж барагдуулна гэж бичиг хийж өгөхдөө камерын бичлэгээ авъя гэхэд, манайд алдаатай гүйлгээний бүх бичлэг, баримт хадгалагддаг гээд өгөөгүй атлаа хэргийн гол нотлох баримтыг санаатайгаар устгаж шүүхэд өгөөгүй. Шүүхээр банкны ажилтны буруу байна гэж тогтоосон боловч алдаатай гүйлгээг нь мэдээгүй энгийн банкаар үйлчлүүлсэн иргэн хүнд ялыг үүрүүлсэн нь хуулийн байгууллагын тогтолцооны алдаа бөгөөд мөнгөтэй, ажил төрөл, танил талтай хүнд хуулийн байгууллага үйлчилж байгааг харуулж байгаа учир туйлын гомдолтой байна.” Хэмээн тайлбарласан байна.
Зөрүү бүхий үнийн дүнг алдаатай гүйлгээ хийсэн теллер өөрөөсөө гаргаж өгсөн байна. Улмаар хэргийг хуулийн байгууллагаар шалгуулсан. Ингээд теллер бус үйлчлүүлэгчид нь эрүүгийн хуулийн 17.5.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Тгаас 166.250 төгрөг гаргуулан, О. Даваасүрэнд олгохоор шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/1007 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн юм.
Тиймээс ХХБ-аар үйлчлүүлж байгаа иргэн та теллер алдаатай гүйлгээ хийж болзошгүй эсэхийг давхар нягталж, ялтан болохоос сэрэмжилнэ үү.
П ..... · 2020/03/09
ЭНЭ БОЛ МОНГОЛ!!!!!!!!!
Boovko · 2020/03/07
Chi bitii uleegeed baigaarai hugshin bandi mine jaahan aytaihan bich adilhan budmal arzgr altsgar baij
зочин · 2020/03/07
манай хуулийнхан гэж яана аа сургууль төгсөж хуулиа уншдаг болов уу
зочин · 2020/03/07
тийм тэнэг теллерүүд зөндөө. ХХБ түүнийг тэжээсээр.
Zochin · 2020/03/06
Bankhni teller uud ajlaa ikh l tubugshuusun bairtai hiij haragddag daa.
Зочин · 2020/03/06
нэгэнт л аваад л гарсан бол тэгээд л гүйцээ хууль нь тийм юм шүү дээ.харин нь өөрөө илүү мөнгө аваад гарсан бол яах байсан бол
Зочин · 2020/03/06
20.000 370,000 хоёрын зөрүү мэддэггүй хүн мөнгө солиулж гэнэ. Хэ хэ
Sonin yum · 2020/03/06
Mergejileer ni tugssun huneer teller hiilgedegguimuu, haashaa yum be, 4 argiin too ch bodoj chaddaggui altsaisan budmal shulamnuud teller geed altsaigaad jalir jalir geed hoorondoo chalchaad suuj baidiin, ajildaa ch anhaarahgui yunii tuluu tsalin avch baigaan. Tegeed zuruug ni ter ajiltnaar tuluulsen bol boloom bishuu, uilchluulegcheer davhar tuluuldeg ni yajaagaan, buur humuusiig shulah geed yadtsiimuu haashaam. Gadaadad teller yamar 1 aldaa hiivel teller l shiitguulehees bish uilchluulegchee shiitgej baisaniig sonsooguim bn
Ub irged · 2020/03/06
XXB bol luivarchin shdee. Odoo boltol xaagagui yum uu.
Зочин · 2020/03/06
Илүү авсан мөнгөө буцааж өгдөг хүмүүжил байсангүй дээ.