Нэг жилийн хугацаанд 100 кг жин хасчээ
2020/03/09
23 настай София Броян гэх бүсгүй блоггер бүсгүй хэт их таргалалтын улмаас хөдөлгөөний дутагдалд орж улмаар зайлшгүй шаардлагаар турахаар болжээ.
Нурууны өвчтэй болж хэд хоног орноосоо ч босч чадахгүй болсон тэрбээр үүнээс хойш өөртөө анхаарал хандуулан хоолны дэглэм барьж, спортоор хичээллэж эхэлжээ. Энэ бүх амжилтыг тэр шууд хүртээгүй. Өмнө нь хэд хэдэн удаа турахаар шийдсэн ч амжилтанд хүрч байгаагүй аж.
Харин хамгийн сүүлд оронд хэвтэн асар их өвдөлтийг мэдэрсний дараагаас өөртөө анхаарал хандуулж, тууштайгаар дэглэм барьж, хөдөлгөөнөө эрчимжүүлжээ. Түүний хувьд түргэн хоол болон хийжүүлсэн ундаанаас салах нь хамгийн хэцүү байсан ч одоо түүний ард даван гарч нэг жилийн хугацаанд 100 кг жин хасчээ.
Зочин · 2020/03/09