Франц иргэний байрлаж байсан Баянгол зочид буудал, Ариг ресторан, ICC tower-ийг битүүмжиллээ
2020/03/10
Энэ сарын 02-нд Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор Монгол Улсад ирсэн Франц улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Тухайн ирсэн Монголд ирээд "Баянгол" зочид буудалд байрлаж байсан юм. Тэгвэл өнөөдрөөс "Баянгол" зочид буудлын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсан тухай МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү мэдэгдлээ.
Мөн тухайн иргэний хоол идсэн Ариг ресторан болон албан тасалгаа нь байрлаж байсан ICC tower-ийг битүүмжилж, цагдаа нар хамгаалалтад аваад байна.