“Эрүүл мэндийн технологи - 2013” үзэсгэлэнгийн үр дүнг танилцууллаа
2013/10/10
“Эрүүл мэндийн технологи - 2013” үзэсгэлэнгийн үр дүнг тодорхойлох, хаалтын үйл ажиллагаа 10 дугаар сарын 13-ны өдөр боллоо.
ЭМЯ-наас Мишээл групп ХХК, Эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Монголын Эмнэлгийн Инженерүүдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндий технологи - 2013” үзэсгэлэнг эхний хоёр өдрийн байдлаар 3000 гаруй үйлчлүүлэгч үзэж сонирхсон гэсэн тоон судалгааг Мишээл группын судалгааны багаас гаргасан байна.
Мөн үйлчлүүлэгчдээс авсан сэтгэл ханамжийн судалгаагаар үзэсгэлэнгийн эхний өдрүүдэд хараа, сонсгол шалгах, цусны даралт хэмжих, өндөр, жингийн индекс тодорхойлох, бие бялдрын сорил үзэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, бараа бүтээгдэхүүний амталгаа, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх үйл ажиллагааг явуулсан нь олон нийтийн талархлыг хүлээсэн байна.
Хаалтын арга хэмжээний үеэр үзэсгэлэнд ирж үйлчлүүлсэн 200 гаруй хүнээс авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнгээр шалгарсан байгууллагуудад талархал, өргөмжлөлийг Зохион байгуулагч комиссоос гардууллаа.
Хэрэглэгчийн таашаалд нийцсэн байгууллагаар “Мөнхийн тун”, H&H, харин баг хамт олноо амжилттай удирдан зохион байгуулж, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байгууллагаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн үндэсний төвийн хамт олон шалгарсан тул “Талархал”-ын бичиг гардуулсан юм.
“Эрүүл мэндийн технологи - 2013” үзэсгэлэнгийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нээлттэй үргэлжлэх юм.