Малчид, ҮХААЯ, ОБЕГ-аас хариуцлага нэхье
2014/04/02
Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт өнгөрсөн 1 дүгээр сарын 27-нд Шүлхий өвчин гарсан. Улмаар Сүхбаатар аймгийн /, Наран, Дарьганга, Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сумдад <span mso-bidi-font-family:="mso-bidi-font-family:" "times="" "="" new="New" ";="Roman" mso-bidi-theme-font:="mso-bidi-theme-font:" style="font-size: 13px; line-height: 1.6em;"> Хэнтий аймгийн /1 сум/ Галшар суманд, Дорноговь аймгийн /6 сум/ Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг, Даланжаргалан сумдад тархсан бөгөөд нийт 3454 малыг зориудаар устгаж, 4,5 сая малыг вакцинжуулжээ. Сүүлийн 11-41 хоногт мал нэмж өвчлөөгүй байна. Шүлхийгээр өвчилсөн малыг устгах, халдваргүйтэл, ариутгал хийх, вакцинжуулах ажилд 10,6 тэрбум төгрөг зарцуулаад байна.
Энэ нь бид сүүлийн найман жил шүлхийг дарахад ашигласан мөнгөний 50 хувийг “арчаагүйдээ” салхинд хийсгэсэн гэсэн үг юм. Мал бол малчдын өмч. Тэр ч утгаараа өсгөж үржүүлэх нь малчдын үндсэн үүрэг. Тэгтэл үүргээ биелүүлээгүйн улмаас өнөөдөр ийнхүү улсаас их хэмжээний мөнгө гаргах болж байгаа юм.
Нөгөө талаас төрийн албан хаагчид ажилдаа хариуцлагагүй хандсан. Уг өвчинтэй тэмцэх стратеги, арга барилаа өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид ажилдаа хариуцлагатай хандаж вакцинжуулалтад хяналт тавих, ядаж л вакцин хөлдөөхгүй эх орондоо авч ирэх зэрэг ажлыг олигтой хийгээгүй. Мөн Улсын ариун цэврийн төв лаборатори энэ удаагийн өвчлөлийг “А” хэвшлийн вирусээр үүсгэгдсэн гэж тодорхойлсныг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лаборатори үгүйсгэж “О” хэвшлийнх гэж тогтоосон. Хэрэв “А”, “О” хэвшлийн хам вакцин хэрэглээгүй бол буруу оношилсноос үүдсэн үр дагавар, хор хохирлыг тооцоолох аргагүй байлаа. Аймаг, мэргэжлийн байгууллагууд Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээс давсан тушаал, албан даалгавар гаргах, голомтын бүсэд ажилласан албан хаагчид иргэд, зорчигчдыг чирэгдүүлэх, хүнд суртал гаргах, дээрэнгүй харьцах тохиолдол цөөнгүй гарсан.
Өнөөдөр малчид шүлхийн вакцин хийлгээгүй байж, өвчнөөр малаа алдсан гэж төрөөс нөхөн олговор авна гэж байгаа. Өөрийнхөө тарьсан гайг бусдаар төлүүлэх гэж байгаатай агаар нэг байгаа биз. Нөгөө талаас татвар төлөгч та бидний мөнгөөр цалинжиж байгаа нөхдүүд ажилдаа хариуцлагатай хандсан бол байдал ийм дээрээ тулахгүй байсан.
Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулмаар байна. Ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа бол зайгаа тавьж өгөөд, ард түмнээс уучлалт гуйх ухамсар, соёлд суралцах хэрэгтэйг Төрийн албан хаагчид анхаарна бизээ.