Монгол Улсад COVID-19 вирусийн халдварын улмаас  онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ  үед Юнител групп нийгмийн хариуцлагын хүрээнд онцгой байдлын тэргүүн эгнээнд бүрэн бүрэлдэхүүнээр 24 цаг тасралтгүй ажиллаж буй  5 салбарын алба хаагчдад тус бүр 10 сая буюу нийт 50 сая төгрөг хандивлалаа.

Цаг, минут бүр сонор сэрэмжтэй байж, цагийн байдлыг мэдээлэх үүрэгтэйгээр улс орны өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэж буй 500 гаруй ажилтныг онлайн хурлын системд холбож, тэдний мэдээллийн урсгалыг нийт 50 сая төгрөгийн үнэ бүхий мэдээллийн технологийн  шийдлээр дэмжлээ. Тодруулбал:

· Онлайнаар 500 хүн уулзалт хийх боломжтой хурлын системийн жилийн эрх

· Хуралд шаардлагатай 50 ширхэг веб камер

· Онцгой комиссын Улаанбаатар, орон нутгийн постуудад 50 ширхэг гэр интернэтийг бүтэн жилийн эрхтэй, 450 ширхэг 12GB дата бүхий 8000 төгрөгийн цэнэглэгч карт бэлэглэлээ.

Фронт дээр ажиллаж буй Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам , Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын албан хаагчид хоорондоо дижитал технологийн тусламжтайгаа орон зай, цаг хугацааны алслалаас үл хамааран хурдан шуурхай мэдээллээ хуваалцахад дэмжлэг үзүүллээ .  

ЮНИТЕЛ ГРУПП