Нийслэлчүүдийн ундны усны эх болсон  Туул гол өнөөдөр хангалттай бохирдож хэцүү байдалд байгаа. Амь тасрах дөхөж байгаа энэ цаг үед эрэг дагуу нь элс, хайрга дайрга олборлож Туул голын насыг богиносгосоор байна.  Өөрөөр хэлбэл  элс, хайрга дайрга олборлож байгаа нөхдүүд элс, хайрга дайрга олборлож нөхөн сэргээлт хийхийг мартсан  эмгэнэлт дүр зураг байна. Байгаль орчний төлөө ажилладаг ТББ-ууд хамтран  Туул голын эрэг дагуу элс, хайрганы карьеруудаар явж  шалгалт хийсэн байна.  

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа элс, хайрганы карьеруудын эзэд нь  Хятад, Солонгос улсын иргэд байх бөгөөд  элэг нэгтнүүдээс гэвэл  ЦЕГ-ын дарга, хошууч генерал  Сандаг-Очир, Т.Бадамжунай нарын нэр ч дуулдав. Гадаад, Монгол эзэнтэй байгаад  тэд  нөхөн сэргээлтийг хийгээгүй бөгөөд үүний улмаас байгаль орчин болон  иргэдийн эрүүл мэндэд олон сөрөг нөлөө гарсаар байх болно.  Тухайлбал, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Налайх дүүрэгт элс хайрга, дайрга олборлох эрхтэй 56 аж ахуйн нэгж байдаг бөгөөд  тэд Туул голын дагуу маш олон хайрганы карьерын  цүнхээлүүд үүсгэсэн. Үүнд нь загас үй олноороо бүтэж үхсэн мэдээлэл үе үе гардаг. Зарим тохиолдолд ухсан нүхэнд нь  мал унаж үхсэн байх бөгөөд  гаргаагүй удсанаас  өмхийрч муудах нь ч бий.  

Тэгвэл өнөөдөр  манай улсад  1м3 элс 6600-10000, хайрга 10000 төгрөгийн ханштай байна  Үүн дээр тээврийн хөлс нэмэгдэж 25 000-28000 төгрөг болно. Элс хайрга  үнэгүй шахуу, эргээд нөхөн сэргээх боломжийг боомилж байгаа гэсэн үг юм.

Байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд өчигдөр Богд ар хороололд барьсан хятад эзэнтэй карьерт очиход эзэн, ажилчид нь бус манаач л байв. Тэдний амнаас ганц унах үг нь “мэдэхгүй”.  

 

 Монголчууд бид өөрсдөө ингэж гадаадынхны гар хөл болж,  байгаль орчнөө сүйтгэж,  хүнийхээ эрүүл мэндээр  наадах ёсгүй л баймаар...

 

МХЕГ, Байгаль орчин ногоон хөгжлийн яамныхаан татвар төлөгч бидний мөнгөөр  цалинжиж байгаа юм бол ажлаа олигтой хийх ёстой юм биш үү.  Бодит байдлыг дараах гэрэл зургаас үзээд  ажлаа хийж чадахгүй  бол гай болохгүй зай болоод өгнө биз.

 

























































А.Баярмаа