Би салах нийлэхээ шийдэж чадахгүй байна…
2014/04/03
Сайн байцгаана уу намайг У гэдэг. Та бүхэн надад чадахаараа зөвлөж өгөөрэй. Би 20-той найз залуутайгаа нийлээд 1 жил болж байна бас 3 сартай жирэмсэн.
Манай найз залуу энэ хавраас их өөрчлөгдсөн архи ууна хүүхэн эргүүлнэ хэл сураггүй алга болно намайг хүн гэж үзэхээ ч байсан тэсэлгүй би салсан л даа. Гэхдээ хүүхэдтэй болохоор салчихаж чадахгүй байна яагаад гэвэл хүүхэд минь л аавгүй өснө дээрээс нь эцэггүй хүүхэд энээ тэрээ гээд хүмүүсийн хэл ам ямар билээ дээ жирэмсэн биш байсан хамаа алга эргэж харахгүй хаячихаад гудамжаар дуу аялаал цоглог явахсан. Гэхдээ тэглээ гээд би хүүхдээ авахуулах бодолгүй байгаа. Дээрээс нь анхны босгосон амьдралаа сүйтгэхийг хүсэхгүй байна. Манай найз залуугийн ааш авирыг ярих юм биш, архи ууж агсам тавина зодно хөл гар хугална боож алахаа ч шахаж байсан. За тэр хүүхэн энэ тэрийг бол яриад ч хэрэггүй биз даанч миний тэвчээр баргдахгүй юм, хүүхдээ бодсон ч амьдралаа бодсон ч салж чадахгүй гэсээр өөрийгөө ийм байдалд хүргэлээ. Саяхан бид 2 салаад сарын дараа нь манай найз залуу ирсэн л д ээ гэхдээ шөнө дунд шал согтуу ирсэн. Би ч цаашаа гэж чадаагүй тэгтэл зүгээр л намайг ашиглах гэж ирсэн гэдгийг нь би маргааш нь ойлгосон би ч гэнэн юмдаа. Одоо засарлаа би бүгдийг ухаарсан чухам чамайгаа хүүхдээ хайрлана гээд ирэхээр итгэсэн нь алдаа боллоо. Анх нийлэхдээ тэр минь сайн гэхэд дэндүү сайн хүн байсан. Тэр зангаараа сайхан амьдрана гэж бодсон. Та бүхэн миний хүүхдийг бас анхны амьдралыг минь бодоод сайн тунгаагаад сэтгэгдэлээ бичээрэй яагаад гэвэл би салах нийлэхээ шийдэж чадахгүй байна.