Дэлхийн өнцөг булан бүрт монголчууд тархан суугаа. Тэгвэл монгол улсын иргэн Б.Эрдэнэтуяа коронавирусийн талаар өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА...2 сарын 29нд Францад амраад Москвад буцаж ирсэн хүүгийн сургуулийн 6-р ангийн нэг хүү 3 сарын 13 нд халуурч эхлээд, 3 сарын 15 нд түргэн ирж үзээд зөвхөн хүүгээс шинжилгээ аваад явжээ. Хүүгийн халуун буурч, элдэв зовиургүй болсон боловч Лхагва гаригт хариу нь Ко гэж гарсан тул түргэн ирээд зөвхөн хүүг хүүхдийн нэгдсэн эмнэлэг рүү тусгаарлаад аваад явж. Аав ээж, дүүг нь зүгээр л орхисон гэнэ. 
Маргааш нь гэрт нь ирж аав, ээж, дүүгээс нь шинжилгээ авч, түүний маргааш нь ангийнх нь хүүхдүүдээс гэрт нь очиж шинжилгээ авч. Гэрт ирж шинжилгээ авч байгаа эмнэлгийн ажилчид янз янз хувцасласан байх юм гэнэ. Зарим нь хамгаалалтын хувцастай , зарим нь зүгээр л масктай, зарим нь бүр бээлий ч үгүй шинжилгээ авч байна гэнэ.
Орост ко-гийн шинжилгээ дор хаяж 3 хонож гарч байна гэх юм, үнэхээр гайхмаар! Манай Монголд чинь шөнийн дотор гялалзуулаад л, бүх харьцсан хүмүүсийг нь олоод л, шинжлээд л, дор нь хариуг нь гаргаад л байгаа биз дээ. Монголоороо багцаалдахад ах нар маань нэг л удаан, хэнэггүй хөдлөөд байх шиг! 
Хүүгийн аав, ээж, дүүгийнх нь шинжилгээ өнөөдөр л нэг юм гарсан нь сөрөг байна гэнэ. Хэдэн өдөр өндөр халуурсан хүүтэйгээ нэг гэрт амьдарч байсан хүмүүсийн хариу ийнхүү сөрөг гарсан нь санаа амраасан ч, энэхүү ко гэгч вирус чухам яг яаж, ямар хүнд халдварладаг юм бол гэсэн гайхшрал өөрийн эрхгүй төрүүлж байна.
Италид 53000 хүн өвдөж 5000 шахуу хүн нас барсан байхад, Германд 22000 хүн өвдөж зөвхөн 80 хүн нас барсан байх жишээний. Газар газар ийм харьцангүй байгаад байгаа нь их сонин юм. Нэтээр нэг дүүрэн худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл, таамагууд, гоё ганган видеонууд, зарим нь энэ ко бол үхлийн аюултай асар болгоомжил, гэртээ бай л гэх, зарим нь дэлхий нийтээрээ халдвар авах нь авнаа, гэхдээ ихэнх нь мэдэхгүй өнгөрнө, сарын дараа бие чинь дархлаатай болчихно гэх! 
Хүн төрөлхтөнд албаар дэгдээсэн санаатай туршилт гэсэн бодол надад хамгийн хүчтэй төрж байгаа бөгөөд ирээдүйд гарах вакцинд чухам ямар хор хир хийх бол гэсэн бодол сэтгэл хамгийн ихэд чилээнэ. Дэлхий нийтээрээ авралын тэр вакцин хүлээгээд байдаг, гэтэл тэр нь илүү аюултай байх магадлал тун өндөр гэдгийг хувьдаа бодож байгаагаа нэг дуулгаюу‼
Эцэст нь хөх Монголын минь хөдөө нутаг, дагшин байгаль, монгол малчдын минь байгальд ээлтэй зөв ахуй, шимт хүнс, ариун тансаг ус агаар, ургамал ногоо, аргал хомоол, арц ганга гэсэн энгийн боловч эрдэнэ болсон энэ хэдэн зүйлс л биднийг аврах юм даг уу даа! Монгол хүн бүхэн үүнээс хойш зөн билгээ хурцалж, зөвийг хэлцэж тунгааж, өөрийн бүхнээ хайрлаж, өв соёлоо дээдэлж, угтаж мэдээд, тосож бэлдээд, тэсэж үлддэг ухаанаа эрчлэн босох цаг болжээ! 

МОНГОЛЫН МИНЬ ИХ АМАР АМГАЛАН МИНУ!