Авьяаслаг залууст өөртөө итгэх итгэл, амжилт гаргах боломжыг олгодог “Universe Best Songs” наадам 6 дахь жилдээ, “Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” хэмээх уриан дор зохион байгуулагдаж байна.

“Universe Best Songs” наадмын эхэлсэн цагаас л нүүр царай нь болж явсан хөтлөгч Анууш, Одгэрэл нар энэ жил ажлаа залуу үедээ хүлээлгэн өгсөн юм. Тодруулбал, “Universe best songs” наадмын өмнөх оролцогчид болох Б.Өнөрзул, Б.Ган-Эрдэнэ, Н.Амаржаргал нар болон “UBS music” хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчид Н.Хулан, Ц.Зэндмэнэ-Эрдэнэ, Шинэ-Учрал нар юм.

Шинэхэн хөтлөгчид маань чамгүй авъяастай болохоо "UNIVERSE BEST SONGS-2014 HAPPY" хэмээх ковер бүтээлээр харуулаад байсан бол саяхан "Орчлонгийн сайхан дуунууд" нэртэй попури хийн клипжүүлсэн нь олон хүний сэтгэлд хүрээд байгаа юм. Ингээд та бүхэндээ "Орчлонгийн сайхан дуунууд"-ын попуриг хүргэж байна.