Б.Амархүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Б.Батмэнд шалгагдаж байна
2020/03/24
Жүжигчин Б.Батмэнд хар тамхины хэрэгт холбогдсон гэдгээ үгүйсгэж байсан боловч цагдаагийн байгууллага хэрэгт холбогдож, шалгагдаж буйг баталлаа
Дуучин Б.Амархүүд шүүхээс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон. Гэвч давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон ялыг хүчингүй болгон, хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргаад байв. Үүнээс хойш тус хэргийн талаар ямар нэг тодорхой мэдээлэл гараагүй. Тэгвэл тус хэргийг прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Мөн “Жүжигчин Б.Батмэнд хар тамхины хэрэгт холбогдож, шалгагдаж байна” гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарах болсон. Тэрбээр эл мэдээллийг үгүйсгэж байсан боловч энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад “Б.Батмэнд шалгагдаж байгаа нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин
Зочин · 2020/03/27
Хар биш ээ цагаан тамхи татсан байхгүй юу, шүүгчид андуураад байгаа юм.
Зочин · 2020/03/24
urlagiihanaas hol baitsgaaay
иргэн · 2020/03/24
зан ааш нь гэнэт өөрчлөгдөөд байсан юмааа
Зочин · 2020/03/24
Содоо0