Жүжигчин Жерри 350 мянган воноор хумсаа будуулж хулхидуулжээ
2020/03/24
Залуу жүжигчин Жерри буюу Г.Бадамжав Увс аймгийн Зүүнговь суманд төрж, өсжээ. Багаасаа жүжиглэх, дуулах дуртай нэгэн байсан гэнэ. Түүнийг жүжигчин болно гэхэд эцэг, эх нь эмэгтэй хүнд хэцүү мэргэжил хэмээн ихээхэн хориглосон аж.
Жерри Парисийн дарь эхийн сүм жүжгийг үзээд энэ хүмүүс чадаж байхад би яагаад болохгүй гэж бодон ийнхүү урлагт хөл тавьжээ. Харин өдгөө хэдийнээ залуу жүжигчин Жерри гэж дуудуулж явна.
Тэрбээр солонгос улсад суралцаж байхдаа 70 мянган воноор маникюр хийнэ гэсэн зарыг хараад "Монголдоо очих гэж байгаа болохоор нэг гангараад авья" хэмээн бодож үйлчлүүлсэн байна. Харин түүний хумсанд хүссэн будалт, шигтгээ, зургийг хийгээд 350 мянган воныг нэхжээ. Ийнхүү 70 мянган воноор маникюр хийлгэнэ гэж бодсон тэрбээр хулхидуулж байсан тухайгаа саяхан хуучлав.
уншигч · 2020/12/20
Эцэг,эхийнхээ өгсөн нэрийг голоод ЖЭРИ нэр өөртөө өгч байгаа юм чинь ,дараа нь эх орноо голоод CHINA нэр өгөх хүн байна даа.
Suren · 2020/03/30
Uu balarsiin shan busguid amjilt
Зочин · 2020/03/25
gadaadad nerd garahiin tuld helehed ebteihen nik nertei boldgiim. chi uuniig medehgui ork l doo
Зочин · 2020/03/24
Гадаад жүжигчин юм байх гэж бодсон чинь юу вэ... Хөдөөний охин Бадамжав гэдэг нэрнээсээ ичсэн юм байх даа, чааваас... Энийг л ёстой нөгөө орк зан гэх байх. Иргэний үнэмлэх дээрээ Жерри гэж бичүүлсэн гэж найдъя.