Ирэх сарын 1-нээс тусгай нислэгээр БНСУ, Япон, ХБНГУ-аас Монгол иргэдээ татан авна
2020/03/25
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар оролцлоо.
Хэвлэлийн бага хурлын эхэнд ирэх сарын 1-нээс тусгай нислэгээр БНСУ, Япон, ХБНГУ-аас монгол иргэдээ татан авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн мэдээллээ. Нислэгийн багт ХӨСҮТ, МХЕГ-ын эмч байцаагч нар багтах аж.
Иргэн · 2020/03/26
ГАДААДАД ЗАРИМ АМРАЛТ ЗОЧИД БУУДЛУУД НЬ ЭМНЭЛЭГ ОНЦГОЙ ЦАГДААГИЙНХНЫГ АМРААЖ ТУСГААРЛАЖ БАЙНА ШҮҮ МАНАЙХААН
Зочин · 2020/03/26