Мах, ногооны үнэ яагаад өсөв
2020/03/26
Монголчуудын эдийн засаг элгээрээ мөлхөх үү сэхэх үү гэдэг зааг дээр савлаж байна. Одоогоор коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр хөл хорит тогтоосон энэ үед хамгийн эрэлттэй байгаа нь хүнсний бүтээгдэхүүн.
Иргэд хөл хорионы улмаас гэртээ хүүхдүүдээ харж суугаа. Тэгвэл нөгөө хэсэг нь ажилгүйчүүдийн эгнээг тэлэв.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Ковид-19” халдвар гарснаас хойш Монголын компаниудын 67.4 хувьд маш их нөлөөлж байгааг энэ судалгаанаас харж болно. Нийт компаниудын 33 хувь нь ямар нэгэн байдлаар орон тооны цомхотгол хийжээ. Коронавирус аялал жуулчлалын салбар, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлээд байна. Судалгаагаанаас харахад Засгийн газраас даруй, дорвитой арга хэмжээ авахгүй бол 20 гаруй компани дампуурч, 260 мянган иргэн ажилгүй болох эрсдэл үүслээ. 1500 гаруй компаниас авсан судалгаанаас харахад 65 хувийнх нь орлого буурсан, 42 хувийнх нь үйл ажиллагаа зогссон, 30 хувь нь ажлын байраа цомхотгохоос өөр аргагүйд хүрсэн гэж хариулсан” гэдгийг зарласан.
Ийнхүү орлогогүй болсон иргэд хоногийн хоолны мах, ногоогоо авч чадахгүйд хүрч ядаж байхад өргөний хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нь өсжээ.
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2020 оны 03-р сарын 19-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 15 нэрийн барааны үнэ тогтвортой, 7 нэрийн барааны үнэ буурсан, 14 нэрийн барааны үнэ нэмэгдэв. Үүнд :
- Алтан тариа савласан, дээдийн дээд (2,166₮)
- Алтан тариа савласан, 2-р зэрэг (924₮)
- Задгай сүү (1,900₮)
- Атар талх (1,300₮)
- Зууван чех (1,556₮)
- Элсэн чихэр (2,749₮)
- Хонины мах, ястай (9,889₮)
- Үхрийн мах, ястай (12,189₮)
- Үхрийн мах, цул (14,222₮)
- Адууны мах, ястай (9,375₮)
- Монгол төмс (980₮)
- Монгол лууван (1,853₮)
- Байцаа (1,933₮)
- Өндөг, ОХУ (340₮)
Хонины ястай мах 9500 төгрөг, цул мах 11 мянган төгрөг байсан бол үхрийн ястай мах 11500 мянган төгрөг, цул мах 14 мянган төгрөг, адууны цул мах 11 мянган төгрөгөөр бөмбөгөр худалдааны төвийн махны лангуун дээр зарагдаж байна. Харин Барс худалдааны төвд хонины ястай мах 10800, үхрийн ястай мах 12800 төгрөг, цул мах 14500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Харин Меркури захад хонины ястай мах 13500 төгрөг, үхрийн ёстой мах 14 мянга, үхрийн цул мах 16000 төгрөгөөр киллограмм тутмыг нь зарж байна.