Тусгаарлалтад байгаа иргэдийн тусгаарлах хугацааг дахин 7 хоногоор сунгалаа
2020/03/26
Өнөөдөр /2020.03.26/ Улсын онцгой комисс 14.00 цагаас хуралдсан. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээлэл өглөө. Тэрбээр,
“Тусгай үүргийн онгоцоор авчирсан иргэдийн тусгаарлагдах хугацааг долоо хоногоор сунгаж, 21 хоног болголоо. Урьд нь авчирсан байсан хүмүүс энэ ням гарагт байрнаасаа гарах байсан бол ийнхүү дахин долоо хоног тусгаарлагдахаар боллоо.
Үүний дээр ЭМЯ-наас өгсөн санамж, зөвлөмжийг бид харгалзан үзэж, нэг өрөөнд нэг л хүнийг тусгаарлахаар болсон. Халдварын нууц үе удаан үргэлжилж байгаа тул, гаднаас ирсэн иргэд нэг нэгэндээ халдвар тараах эрсдэл өндөр байна.
Тиймээс тусгаарлах байрны хүрэлцээний асуудал тулгамдаж байна. Иймд дөрөвдүгээр сарын эхээр хийгдэх гурав биш, хоёр тусгай үүргийн онгоцоор иргэдийг татах бололцоо үүсээд байна.
Улаан-Үүдэд шинэ коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдсэн тул Алтанбулагийн боомтыг өглөөний 06.00 цагаас хаасан” гэлээ.
zochin · 2020/03/27
covidtoi 11 hvnee emchleed edgeesniihee daraa gadaadaas urgedee tataa,
bat · 2020/03/27
Тусгаарлалтан байгаа эрхмүүдийн хоол байрны зардлыг төр даах буруу чухамдаа ядуу ангилалд ордог 7 буудлын Должин эмээ хэзээ ч гадагшаа явдаггүй тэгэхлээр хоол барны зардлаа даах хүмүүс гадагшаа явдаг