Х.Бат-Ялалтыг 30 хоног цагдан хорилоо
2020/03/28
УИХ-ын гишүүн асан Эрдэнэчимэгийг айлган сүрдүүлэх аргаар 50 сая төгрөг авсан хэргээр Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал хоёр удаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч хүлээн аваагүй. Харин гурав дахь удаа таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд өчигдөр 2020.03.28-ны өдөр хэлэлцсэн байна.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас түүнийг цагдан хорих саналыг ирүүлснээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Бат-Ялалтыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Зориг · 2020/03/30
Нөгөө хөөн хэлэлцэх хугацаа юу болсон бэ? Авилга, албан тушаалын хэрэг дээр болохоор хэрэгжээд байдаг, шударга шүүхийн засаглалын тухай ярьсан нэгэнд хүчийг үзүүлэх юм даа,
Зочин · 2020/03/30
Бат-Ялалт бол шудрага үнэний дуу хоолой болж явдаг хүн. Нямдорж сайд та шудрага үнэний төлөө дуугардаг гэж ярьдаг ч энэ бүхэн чинь худлаа бололтой. Таны удирдсан хуулийн систем тун урагшгүй байгааг олон түмэн өдөр бүр ярьж байгаа шүү. Нэгийг нь бариад хорьж болдог байж. Бүгдийг нь бол хэзээ ч чадахгүй нь ойлгомжтой. Бат-Ялалтыг яагаад цагдаад байгааг та нэг бодож тунгаана байгаа. Үнэнд гүйцэгдэх өдөр ирнэ шүү.
Зочин · 2020/03/30
Яавыка Эрдэнэчимэг баргийн юманд сүрдэх хүн ч биш дээ. Нэг булхай буруу байсан болоод л хахууль өгсөн байлгүй зүгээр байсан хүн айсандаа болоод 50 сая төгрөг өгчдөг гэж байхуу? Нэг бол согтуу байсан согтуудаа нөгөө юу яасан ч байж мэднэ дээ? Энэ УИХ-ын гишүүн их баячууд чинь хүнтэй л адил хүн ш дээ хүн хүндээ хамгийн бузар үйлтэй хүн. Чөтгөр шуламнууд л гэсэн үг
Зочин · 2020/03/30
Шудрага эх оронч залуу шүү. Төр шудрага бус байна цагдаагийн хурандаа нар арай дэндүү олон юм нэхэж дарамталсын байхчив лээ тэр нь Исмэл сайд урвагч Ц. Нямдожтой холбоотой гээд байдаг цагдаа нар арай арай арай л л шудрага бус байна даа
bat · 2020/03/30
Erdenechimeg ch ih l bantan hutgaj yvdag avgai ym bndaa.
Зочин · 2020/03/29
Одоо ард түмэн эх орон гэж хэлдэг цаг өнгөрчээ. Ард түмэн гэж хэн бэ? эх орон гэж үг дэлхийд байхгүй гээд л эзэн боолын баян ядуугийн нийгмийг бий болгосон ардчиллын хулгайч луйварчид бархиралддаг болцон цаг юм даа.
Иргэн · 2020/03/29
Ард түмнийхээ төлөө үнэн хэлсэн хүнд хуулийхан халтайболлоо өнөөдөр Батялалтыг маргааш жирийн иргэдийг бариж хориход гайхах юмгүй болжээ
зочин · 2020/03/29
Овоо үнэн юм яриад байна гэсэн үгүй болоод явчих вуу яаанаа.