Баар, фитнесс, соёл урлагийн газруудыг түр хаах хугацааг ирэх сарын 30 хүртэл сунгав
2020/03/30
Бүх төрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг түр зогсоосон, ресторан паб, цэнгээний газруудын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл болгосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар болсон талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээллээ.
Дээрх газруудыг хэсэгчлэн, цөөн тоогоор нээхээр судалсан боловч эрсдэл өндөр байгаа тул ийнхүү хугацааг сунгахаар болсон тул иргэд, аж ахуйн нэгжүүдийг шийдвэрийг ойлгохыг хүссэн юм.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Дэлхийн хотуудад шинэ коронавирусийн тархалт буурахгүй байна. Улаанбаатар хотын хувьд цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авч ажилласан. Хотын иргэд ч бидэнтэй хамтран ажиллаж байна. Гэвч тайвширч, назгайрч, хорио цээрээ тавих ёстой гэсэн санал их байгаа учраас бид эрсдэл гаргахгүй байхын тулд анхаарах ёстой цаг үе ирсэн байна. Хөл хориог сунгах асуудлаар Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр хэрэгжиж байна" гэлээ.
Зочин · 2020/03/30
Зочин · 2020/03/30
Ter ni deeree