Гадны нөлөөгүй нас барсан гэх цэргийн хэрэг эцэслэн шийдэгдлээ
2020/04/01
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А цаг бусаар нас барсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 22-нд гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Хэрэг гардаг өдөр юу болов?
Р.Вандлхангаа, А.Энхбаяр нар нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч, байлдагч агсан Б.Алтантулгатай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан, мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ билүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нарт гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсны улмаас байлдагч Б.Алтантулгын амь насыг болгоомжгүй хохироосон байна.
Энэ хэрэгт, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын батальоны танкийн ротын захирагчаар ажиллаж байсан А.Энхбаяр болон тус ангийн Мотобуудлагын батальоны танкийн ротын 1 дүгээр салааны механик, жолоочоор ажиллаж байсан Р.Вандлхангаа нарыг буруутгасан бөгөөд хэргийг анхан, давж заалдах болон улсын дээд шүүхээр хэргийг хэлэлцсэн байна.
Хэрэгт холбогдогчид хэн бэ?
Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, хуягт танкийн албаны офицер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, А.Энхбаяр. Хэрэг гарах үед Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын батальоны танкийн ротын захирагчаар ажиллаж байсан.
Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, тусгай дунд боловсролтой, танкийн механик мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Р.Вандлхангаа. Хэрэг гарах үед Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын батальоны танкийн ротын 1 дүгээр салааны механик, жолоочоор ажиллаж байсан.
Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, Артиллерийн командын офицер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй П.Бадамсамбуу. Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын бателоны миномётын батальоны салаан захирагчаар ажиллаж байсан.
Анхан шатны шүүх хэргийг шийдэв?
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын батальоны танкийн ротын захирагчаар ажиллаж байсан А.Энхбаярыг бүлэглэн цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мотобуудлагын батальоны танкийн ротын 1 дүгээр салааны механик, жолоочоор ажиллаж байсан Р.Вандлхангааг бүлэглэн цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын бателоны миномётын батальоны салаан захирагч П.Бадамсамбууг цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.
Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж шүүгдэгч А.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж шүүгдэгч Р.Вандлхангаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тус тус тогтоож ял оноосон юм.
Давж заалдах шатны шүүх хэргийг шийдэв?
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01 -ны өдрийн 2019/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... шүүгдэгч тус бүрийн “... зодсон” гэсний ард бичигдсэн “хүч хэрэглэсэн” гэснийг тус тус хасч, шүүгдэгч А.Энхбаяр, Р.Ванданлхангаа нарын тус бүрийн “хүний амь насыг хохироосон “ гэснийг “хүний амь насыг болгоомжгүй хохироосон” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч А.Энхбаяр, Р.Ванданлхангаа нарт Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7-р зүйлийн1 дэх хэсгийг журамлан” гэснийг заалт тус бүрээс нь тус тус хасч, шүүгдэгч А.Энхбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан “4, жил” гэснийг “2 жил” гэж, шүүгдэгч Р.Ванданлхангаад мөн зүйл, хэсгээр оногдуулсан “4 жил” гэснийг “2 жил 06 сар” гэж,
Шүүгдэгч П.Бадамсамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бадамсамбууд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай ” гэж,
Тогтоох хэсгийн 3 дугаар заалтын ... “шүүгдэгч А.Энхбаярт холбогдох хэсгийн “4 жил гэснийг "2 жил”, ... “5 жил” гэснийг “3 жил” гэж, Р.Ванданлхангаад холбогдох хэсгийн ... “4 жил “гэснийг “2 жил 06 сар”, ... ”5 жил” гэснийг “3 жил 06 сар” гэж,
Тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын ... шүүгдэгч А.Энхбаярт оногдуулсан “5 жил” гэснийг “З жил”, Р.Ванданлхангаад оногдуулсан “5 жил” гэснийг “3 жил 06 сар” гэж,” шүүгдэгч П.Бадамсамбууд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг" гэснийг хасч ,
Тогтоох хэсгийн 9 дүгээр заалтын ... “П.Бадамсамбуу” гэснийг хасч тус тус өөрчлөлт оруулж,
Тогтоох хэсгийн 10 заалт болгон “ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бадамсамбууд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, албадлагын арга хэмжээ авсугай” гэсэн, Тогтоох хэсгийн 11 дүгээр заалт болгон “ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан П.Бадамсамбууд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэсэн заалтуудыг тус тус нэмж, тогтоох хэсгийн 10 дугаар заалтыг 12, 11 дүгээр заалтыг 13 болгон дугаарлаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэв?
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10
дугаар сарын 01-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар магадлалд
“.... шүүгдэгч А.Э, Р.В нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар ...” гэсэн заалтаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасныг журамлан ...” гэснийг хүчингүй болгож,
“... шүүгдэгч А.Э, Р.В нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар ...” гэж өөрчилж шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр
үлдээсэн байна.
Ингэснээр
- Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын батальоны танкийн ротын захирагчаар ажиллаж байсан А.Энхбаяр
- Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мотобуудлагын батальоны танкийн ротын 1 дүгээр салааны механик, жолоочоор ажиллаж байсан Р.Вандлхангаа
- Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын бателоны миномётын батальоны салаан захирагч П.Бадамсамбуу нар цэргийн амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн нь тогтоогдож хэрэг эцэслэн шийдэгдсэн байна.
Зочин · 2020/04/07
tegeed yag yu bolchih voo. yu ch oilgosongui. bugd tensen hargalzah avchihaj bgaa umuu. Nuguu ehiig ni etseehgui tugaliig ni turaahgui gedeg bolchih shiv.
Зочин · 2020/04/02
Эхний удаад буруу дүгнэлт гаргасан эмч нар зүгээр өнгөрсөн үү?
Зочин · 2020/04/01
zochin · 2020/04/01
huniig sanaataigaar zodoj alsan baital sanaandgui gej zasdag n mongoor hahuulduulsan l gesen ug
Зочин · 2020/04/01
z · 2020/04/01
amig amiar baih heregtei
Монгол ийм орон шүү дээ · 2020/04/01
Ингээд хүн амины хэрэгтнүүд зохих ялаа эдлэхгүй байгаа юм даа. Монголын шүүх үнэхээр ялзарсан. Ийм оронд амьдрахад аймаар байна шүү
шаа сда · 2020/04/01
Санаатайгаар хөхөртөл нь нүдэж яргалсан хэрэг ингээд болгоомжгүйгээр хөнөөсөн болоод дуусав аа. Монголын хууль хяналт прокурур ялзарчээ.