Итгэл найдвар
2014/04/04
Сайн байцгаана уу залуус аа. Миний бие өнөөдөр тантай гудамжинд зөрдөг шиг энгийн, цоглог Монгол залуу байна. Энэ сайтад их ч юм уншлаа, их ч юм ухаарах юм.
Өнөөдөр гэр бүлийн амьдрал ямар байдалтай болсон талаар их мэдээлэл авч, хүмүүсийн амьдралыг харах өнцөг, хувийн бодол гээд бүхий л юмыг нь өөр дээрээ тусган ойлгох шиг болох юм. Тийм ч учраас би энд өөрийн амьдралын сонин хачинг хуваалцъя гэж бодлоо, зовлон тоочих гэсэн юм биш шүү, миний амьдралын адал явдал, жим зам давтагдахгүй л болов уу гэж бодох юм. Би айлын том хүүхэд л дээ, аав ээж хоёр маань хоёул “сайхан” хүмүүс байдаг юм. Одоогийнхоор бол, сайхан залуу, саак бүсгүй гэдэг шиг гэх үү дээ. Тиймдээ ч тэр 2 маань бие биедээ бага насандаа татагдсан гэж ойлгодог юм. Аав 19 ээж 18 настай байхад би гэдэг хүн хорвоод мэндэлсэн юм.
Эцэг эх хоёр маань залуу ч гэсэн сайхан гэр бүл бий болгож, намайг төрсөн 2 охин дүүтэй болгосон юм. Аав маань бөхийн удамтай, чинээлэг айлын хүүхэд байсан тул аавын талын буянаар бид ч бас хангалуун өсөцгөөсөн юм. Аз жаргалаар цалгих үе маань намайг 12 настайд аав минь автомашины ослоор өөд болсноор тасалдаж эхэлсэн юм. Мэдээж хэрэг бөөн л уй гашуу болсоор бүтэн 2 жилийг ардаа үдсний дараагаар ээж маань шинэ хань олсон юм. Намайг 14 хүрдэг жил ээж маань надтай ярилцъя гэж хэлээд, нэлээд айчихсан, ийм ийм юм боллоо, ээж нь ганцаардах боллоо, үхснийгээ дагаж үхдэг хорвоо биш гэх мэтчилэн ярьж, надаас зөвшөөрөл авсан юм.
Би ч үүнийг нь тухайн үед зөв гэж бодож байсан, одоо ч зөв л гэж боддог. Гэтэл хойд эцэг гэх залуу манай гэрийн босгыг даваад хагас жил ч болоогүй байж манай том охин дүүд, 12 настай, гар хүрч, илж таалж байхыг нь би харсан юм. Манайх хангалуун айл байсан болохоор олон өрөөтэй орон сууцад амьдардаг, хичээлээс арай эрт гэртээ ирээд түлхүүрдээд орсон чинь энэ үйл явцыг гэрчилсэн юм. Хэсэг хаалгаар шагайтал мөнөөх залуу чинь бүр эмэгтэй хүний хэсэг рүү нь хүрч эхэлхээр нь дотор дүрэлзээд тэр залууг цохиод, балконы шилэн хаалга хага мөргүүлж билээ. Тэгж энэ нөхөр манайхаас хөөгдөв өө. Би одоо хүртэл дүүгээ тэгж харсандаа өрөвдөж, хорсож явдаг.
Миний дүү бас л ихэнхи охидуудаас илүү хөөрхөн, нүд сормуус болсон охин байсан ч үеийн олон залуусаас нүүр буруулсаар 20-тойдоо анхны хүнтэйгээ үерхсэн. Ах дүү 3 их ойрхон өссөн болохоор хоорондоо юм бараг нуудаггүй байсан юм. Ингэж өсөхөд манай 2 дахь хойд эцэг маань их нөлөөлсөн юм л даа. Бас л 2 жилийн дараа шүү дээ, ээжийн маань сонгосон эхний хүн миний үзэн ядалтад унасан учраас 2 дахийг нь ч би төдийлөн таашаахгүй, хардаж сэрдэж явдаг байсан. Гэтэл үнэхээр сайхан сэтгэлтэй хүн гэж байдаг юм билээ, тэр хүн гадаадад боловсрол эзэмшсэн, соёлтой, хөдөлмөрч бас л чинээлэг хүн байсан юм. Бас надаас 1 насаар дүү дагуул хүүтэй, бэлэвсэрсэн хүн байсан.
Би ч юм ойлгох насандаа очсон байсан тул ижил зовлонг гаталсан 2 хүн гэр бүл зохиох нь илүү элэгтэй гэдгийг ч мэдэрч байсан юм. Тэр хүн биднийг амралтын өдөр бүр сонин содон юм үзүүлж харуулж, ёстой л нэг хорвоотой танилцуулсан даа. Үүнд ах дүү 4 үргэлж хамт байсан тул бид ч хоорондоо их дотноссон юм. Гэвч ахиад 2 жилийн дараа, би 18 настайдаа төрсөн эхийгээ өвчнөөр алдсан юм. Гэнэтхэн л бие нь муудаад 8 хоног эмнэлэгт хэвтээд өнгөрсөн юм. Ингээд хойд эцэг маань надтай нэлээд ярилцсаны эцэст, манай байрыг надад үлдээгээд, 3 дүүг маань авч хуучин байрандаа амьдрахаар шийдсэн юм. Одоо бодохнээ намайг л амьдралын ухааныг түргэн суралцахыг хүссэндээ тэгсэн болов уу гэж боддог.
Намайг энэ хорвоод авчирсан хүмүүсийг алдсны дараагаар би хүнийг хайрлаж сурсан гэж өөрийгөө боддог. Хүмүүс минь, дэргэдээ байгаа хүнээ хайрлаарай, яваад өгөхөөр нь араас нь мянга дуудаад сэрдэггүй юм. Дэргэд чинь байгаа хүн чиний дотор ямар их зай эзэлж байгааг чи өөрөө ч анзаарахгүй яваа гэдгийг л та бүхэнд хэлмээр байна
2 замын голд · 2014/04/06
Uhaantai l yum aa.bi ch bas tgej bgaad yum oruulnaa
husel · 2014/04/05
Eej aavd chin haramsaj bnaa Uhaanhai l amidrah heregteidee zaluu min gehdee chi ih uhaalag bololtoi bi ch gesen aaviigaa bur haraaguie eej maani 17toi bhad min hevtert olon jil baij bgaad ongorson emegtei hun bolohoor ch teruu haya gantsaardah uedee eejiigee ih sanadag yum eniig bichij bhad nulims min bomboroh ni hedii nuhur huuhedtei bolson ch etseg eh min bsan bol gej bodoh l yum bid uhaantai l amidrah heregteidee chamaig burhan iveeg
Зочин · 2014/04/05
uhaalag zaluu,