"37-р точка" маргаашнаас үзэгчдийг байлдан дагуулна
2020/04/05
Фантастик продакшны 10 жил болон СКАЙтел группийн 20 жилийн ойд зориулан бүтээсэн “37-р ТОЧКА” олон ангит уран сайхны киноны нэг, хоёрдугаар бүлгийн нийт 20 анги дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болсон билээ.
Тус уран бүтээл өнгөрсөн хагас жилийн турш Монголдоо төдийгүй дэлхий даяар тархан суурьшсан бүх монголчуудыг байлдан дагуулж, хамгийн олон үзэгчтэй олон ангит кино болсон юм.
Тэгвэл киноны төгсгөлийн анги буюу “37-р ТОЧКА” бүрэн хэмжээний нэг ангит уран сайхны киноны “ОНЛАЙН НЭЭЛТ”-ийн хүрээнд өнөөдөр кино уран бүээлчид улаан хивсний ёслолоо ч онлайнаар хийлээ. Цаг үеийн нөхцөл байдлаас болон гадаадаас үздэг үзэгчдээ хүндэтгэн үзэж энэ удаа киногоо онлайнаар маргааш буюу 4 дүгээр сарын 6-наас онлайнаар албан ёсоор нээхэд ийнхүү бэлэн боллоо.
Харин онлайн нээлтийн 3 өдөрт буюу хамгийн түрүүнд үзэхийг хүссэн үзэгчдэдээ тусгайлан зориулж урьдчилсан байдлаар онлайн тасалбар худалдаалах юм. Үзэгчид www.37tochka.mn веб хуудсаар тасалбараа захиалаад, захиалгын кодоо SkyGO бүртгэлээрээ нэвтрэн орж баталгаажуулснаар дэлхийн хаанаас ч үзэх боломжтой болно.
Кино уран бүтээлчдээс үргэлж л шинийг эрэлхийлж, чанартай уран бүтээлийг ар араасаа дагуулж буй Фантастикийн залуус энэ удаад ч цаг үедээ нийцүүлэн Монголын хамгийн анхны онлайн уоаан хивсний ёслолын ажиллагаа болон онлайн кино нээлтийг хийж байна.