Монголчууд худлаа мэдээлж байна
2013/04/05
Тус улсын Чежү аралд өнгөрсөн 4-ний өдөр аялал жуулчлалын чиглэлээр бусад 200 гаруй Монголчуудын хамт хүрэлцэн ирсэн боловч Чежү арлын Цагаачлалын албанд саатуулагдан үлдсэн 7 Монгол иргэд , тэдний ар гэрийнхэн , өнөөг хүртэл Монголын хэвлэл мэдээллийнхэнд өгч буй буруу ташаа, худал мэдүүлэгт Чежү арлын Цагаачлалын албанаас мэдээлэл хийжээ.
Эдгээр 7 иргэдийн 2 нь өмнө нь тус улсад хараар ажиллаж амьдарч байсан , 3 нь өмнөх удаад БНСУ- д зорчих виз авахаар хүсэлт тавьж байсан ч татгалзсан хариу авч байсан , харин үлдсэн 2 тус улсад хууль бусаар ажиллаж амьдрах магадлал ихтэй тул Чежү арлын Цагаачлалын алба тэднийг эх орондоо нэвтрүүлэхээс татгалзаж , улмаар бусад олон улсын иргэдийн адил Цагаачлалын албаны түр байрлах байранд аваачсан байна.
Цагаачлалын албаны түр байрлах байр нь эмэгтэй , эрэгтэйгээрээ тус тусдаа байрладаг 66 m² хэмжээтэй томоохон 2 өрөө бөгөөд тэдэнд албан ёсоор өдрийн 3 хоол өгдөг төдийгүй олон улсын стандартын дагуу хүний эрхийг дээдлэн агааржуулагчтай өрөөнд , гар утсаа чөлөөтэй хэрэглэн харгалзагчидтай харьцах нээлттэй боломж , өөрсдийнхөө мөнгөөр тэнд байх дэлгүүрээр үйлчлүүлэн , цэвэрхэн өрөөтэй байлгадаг ба эдгээр 7 Монгол иргэдийг бусдын адил дээрх өрөөнүүдэд байлгасан байна . Гэвч Монгол улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд энэ талаар Чежү хотын Цагаачлалын албанаас албан ёсоор үнэн зөв мэдээлэл аваагүй байхдаа зөвхөн эдгээр 7 иргэд болон тэдний ар гэрийнхний өгсөн мэдүүлэг дээр үндэслэн худлаа мэдээлэл ихээхэн цацаж байгаа тухай тус албанаас мэдээлээд , эдгээр Монгол иргэдийн тухай Монголын нэгэн сайт , Солонгосчууд 7 Монгол иргэдийг идэх хоолгүйгээр , хүн амьдрахын аргагүй бүгжим өрөөнд хорьж байна хэмээн мэдээллийг цацаад байсныг нэр цохон буруушааж , энэ мэдээллийг цацсан Монгол сайтын тухай Монгол улсаас БНСУ-д суух Элчин сайдын яаманд мэдээлсэн байна.
Чежү аралд нэвтэрч чадаагүй 7 Монгол иргэдийг өнөөдөр 17.00 цагийн онгоцоор эх орондоо аж.
Radical · 2013/04/08
Ene solongosuud yuon aihtar yuom be? Tanai ond ochood garahad yaadag yuom be? Tanai uls tiim ertontsiin gil yuom uu? Gazar nutag zai talbaidaa hashigdsan, haluun bugchim davchuu, humuus in kino shigee boltson ene ond zaaval zuuchlah hereg bain uu? Udahgui bidnees viz gugaad daraalah tsag irnee...