Г.Загдаад цагдан хорих шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлээ
2020/04/15
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол /, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 / 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн; 2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн/-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар Г.Загдааг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжид яллагдагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргаж, гомдол хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8.30 минутанд товлон зарлаж, яллагдагч Г.Загдаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцсэн, үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
гх · 2020/04/15
Сэлэнгийн Хүдэрт комон беби гэж орилолдон грүп хүчин хийцгээсэн МАН-ын дарга нарыг хэзээ шалгаж эхлэх вэ?
Ганц болж · 2020/04/15
Загдаагийн хашаанд дундад зууны ёс дэглэм ноёрхож байсан юм билээ. Энэ хүн улсаас ч маш их мөнгө гаргуулсан. Сүүлдээ хашаандаа буй хүмүүсийн ядрууг мэдээд боол мэт харьцдаг болсон. Шүүхээр хатуу арга хэмжээ аваасай. Одоо ингээд хорьдог нь ганц болж