Анх нөхөр нь хүлээцтэй хандсан бол өдийд ийм зүйл болохгүй л байх байсан…
2014/04/06
Би одоо 25-тай. Нэг бүсгүйн нууц амраг болоод 3 жил болж байна. Анх юу ч болоогүй зүйлээс эхэлж нөхөр нь хардаж эхнэрээ нилээн хэдэн удаа удаан хугацаагаар гэртээ зодсноос бүх зүл эхэлсэн байх гэж боддог.
Өмнө нь тэр бүсгүйг зүгээр л хардаг байсан ч ямар нэг санаа байгаагүй гэр бүлтэйг нь мэддэг учраас. Нөхөр нь зодож эхэлснээс би маш их өрөвдөж байсан ч холдоё гэж бодод хэсэг хугацанд салсан ч тэр бүсгүй эргээл надтай холбогдсон. Одоо өөрөө хэлэхдээ нөхөртөө сэтгэл байхгүй гэхдээ 2 хүүхдээ бодож байна гэж хэлэхийн би ч маш их хайртай миний хувьд миний. Анхны хайр өөрт байгаа бүх зүйлээ л тэр хүнд ээжээсээ ч илүү зориулдаг. Тэр хүн надаас 10 насаар эгч гэхдээ л тийм гэж хэлэхээргүй. Би намайг гээд ирлээ гэхэд юугаар ч дутаахгүй сайхан амьдруулж чадах ч ямар нэгэн байдлаар би өөрчлөгдвөл яана гэж бодож айдаг тиймээс анхнаасаа сэтгэл зүйгээ бэлдэж сэтгэл зүйчэд хандаж бодол санагаа өөрчлөхгүй байх тал дээр хичээнэ гэж боддог. Гэхдээ тэр хүн ирэх ирэхгүйг мэдэхгүй. Заримдаа би холдоод энэ амьдралд нь үлдээвэл тэр хүний хувьд бүх зүйл нь сайхан болох болуу ч гэж бодох юм.
Нэгэнт хөрсөн эмэгтэй хүний сэтгэл дахиж эргэх болуу миний хувьд тэр хүнийг жаргалтай баярлаж чадвал би яах нь хамаагүй. Тэр бүсгүй ч надад маш их хайртай би ч маш их хайртай. Туслаач бүхэл бүтэн 3 жил цаашид хэр удаан үргэлжилэхийг ч мэдэхгүй яаж шийдэх ёстойгоо ч яахаа ч мэдэхгүй байна. Удах тусам бүх зүйл илүү хэцүү байна тэр хүнийг харамладаг боллоо. Тэр маань ч угаасаа хартай намайг хэнтэй ч уулзуулахгүй байлгаж чаддаг би ч тийи байхыг хүсдэг. Эрчүүд учир нь олоогүй байж зэрлэгээр эхнэртээ гар битий хүрээрэй. Анх нөхөр нь бүгдийг ойлгож хүлээцтэй хандсан бол өдийд ийм зүйл болохгүй л байх байсан. Надад туслаач зөвлөөч…