Миний дэлгүүрийн хөгцтэй жимсний чанамал
2013/04/05
Сүүлийн үед улс төр болоод нийгмийн амьдрал үргэлж л болох болохгүй саар зүйл гарсаар байна. Улс төрийн эрхмүүд нь нууц данс зэргээрээ мэдээллийн бай болж байгаа байна.
Жирийн иргэд дэлгүүрээс муудсан хоол, удахгүй крантнаас хортой ус гоожих юм байна л даа. Усны худаг дээр нь хянадаг камер нь ажилдаггүй юм гэсэн ...
Өмнө нь муудсан жимс зардаг гэх мэт олон шүүмжлэл хүртэж байсан Миний дэлгүүр дахин л адлаа гаргажээ. Тус дэлгүүрийн дахин нэг хэрэг тарьсныг иргэн П.Довчинсамбуу олон нийтийн сүлжээний твиттер хуудснаа гэрэл зурагтай нийтэлсэн байна. “За нөгөө засардаггүй "Миний дэлгүүр"-ийн бас нэг факт. Манай найз худалдаж авсан жимсний чанамал энэ байна. Одоо зүгээр хаагдвал таарна. Бүүр хэрээс хэтэрлээ. Ийм дэлгүүр ингэж үлгэн салган байлгах ямар хэрэг байнаа. Одоо хаах цаг нь болсон” гэж тэрээр бухимдалаа илэрхийлжээ.
Энэ мэт чанарын шаардлага хангахгүй бүтэгдэхүүн зараад байгаа нь иргэдийн эрүүл мэндийн дайсан болоод байгааг л харуулж байна.
Зочин · 2013/04/11
өөрсдөө ашиг л олж байвал хугацаа нь дууссан , муудсан энэ тэр нь удирдлагуудад нь хамаагүй зөрчил гаргасан үедээ хүмүүсийг хахуулдаад өнгөрдөгөө болиоч ээ
Зочин · 2013/04/06
minii delguuriin kowaraas ot garch irsen shdee ugaasaa ymnuud ni mongoliinh ymuu hytadiinh ymuu hen medeh ym be urd hshoos uulj irsen ni ilt baigaa bizde
Зочин · 2013/04/06
БИ САЯХАН ХЭРЧСЭН ГУРИЛ АВАХАД ХӨГЦӨРСӨН БАЙСАН,2 ШИРХЭГ ЮМДАА ГЭЭД ХЭЛ АМ ХИЙГЭЭГҮЙ ТОРГОЛОО ХААЛАА Л ГЭЭД БАЙДАГ ӨӨРЧЛӨГДСӨН ЮМ ОГТ АЛГА ДАХИЖ ҮЙЛЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙГАА ЗАХЫН ЛАНГУУНААС ДОЛООН ДОР ЮМ ЗАРДАГ ГАЗАР БОЛСОН БАЙНА ЛЭЭ МИНИЙ ДЭЛГҮҮР-ХОРНЫ ДЭЛГҮҮР