цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/04/07
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.
Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгийн зарим газар болон баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 0-5 градус хүйтэн, говийн болон зүүн зүгийн нутагаар 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Сэрүүсч 10-12 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 27 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Зочин · 2014/04/08