Нэрийг минь нууцлаад өгөөрэй. Би гэр бүлтэй үүндээч сэтгэл хангалуун сайхан амьдарч байгаа. Нэг дотор муухайрмаар асуудал ойрын хэдэн сар болоод яах учираа үнэндээ олохгүй юм.

Өмнө нь нэг хүн байсан юм л даа. Гэтэл шинэ жилээр гэнэтхэн холбоо бариад янз бүрийн юм бичих боллоо. Араар тавьж байгаад баригдсан болно. Нөхөртөө хэлсэн манай хүн чи өөрөө аятайхан хэлж яриад ойлгуулчихгүй юу гэх юм. Үнэндээ л айж байна, түүнийхээ сэтгэлд юм хийчих байх гэсэн айдас төрөөд байх боллоо. Би ханийнхаа хэлсэнээр ойлгуулах гэж их хичээлээ бүр наалдаад болж өгөхгүй юм.

Гадагшаа яваад ирэхдээ нэг хүүхэнтэй болоод ирсэн гэж дуулдаж байсан. Тэр нь нэг хүүхэдтэй юм гэсэн . Өөрийнх нь хүүхэд бас гарсан гэж байсан. Ийм байхад би чамайг мартаагүй одоо болтол, энэ хүнд би тийм сайн биш гээд худлаа уйлах юм аймар. Хүн гаднаас нь харахад ааш зан ярих юм биш сайхан хүн, харин дотроо ямар муухай бодолтой байдаг юм бэ . Тэр хүүхдийнх нь эхийг өрөвдөх юм. Тэрийгээ байнга муулна , бас л баахан хуурамч хаягтай . 7 хоног бүр өдөр бүр би халтуур хийлээ гээд гараад ирлээ чи завтай бол гараад ир уулзая юм ярьж сууя гэх юм . Би сүүлдээ аргаа бараад фэйсбүүк дээр бүх юмыг чинь дэлгэнэ шүү гэж хэлж ч үзлээ яах вэ.

Дэлгэчүүл бас нэг гэр бүл салчих байх гэж бодохоор аймшигтай юм . Фэйсбүүкийг нь блоклож дугаараа ч сольж үзлээ . Тэр хүний хийж байгаа үйлдлийг бодохоор дотор муухайрах юм яаж суучаагүй юм . Эхнэрээ байнга муулна тэр одоо надаас салж чадахгүй хоёр өөр хүний хүүхэд гаргачаад хэн тэрийг тоохов дээ гэнэ . Би энэ бүхэн надад хамаагүй надаас холхон бай гэж уурлаж учирлаж үзлээ нэмэр алга.

Багын найзаас нь асууж үзлээ, хүнээ байсан наад чинь тэр хүнээ байнга дарамталж байдаг юм байх . Цагдаад өгье гэсэн нөхөр яах гээд байгаа юм, иймхэн юмны төлөө гэнэ. Ойрд их стрестээд байх боллоо . Яавал дээр вэ ?